Стратегийн ордуудын хувь нийлүүлэгчид хуралдана

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цааснуудаас хамгийн үнэтэй нь тус биржид 1995 оны нэгдүгээр сарын 19-нд бүртгүүлсэн стратегийн ордуудын нэг болох орон нутгийн гэгддэг “Таван Толгой” компанийн хувьцаа. Тус компанийн хувьцааны үнэ нэг сая орчим төгрөг дээр хэлбэлзэж байна. Хамгийн сонирхолтой нь Таван толгой компанийн хувьцаа одоогоос гурван жилийн өмнө 105 төгрөгийн үнэтэй байсан юм. Хамгийн үнэтэй хувьцаатай “Таван Толгой” компанийн хувь нийлүүлэгчид энэ сарын 28-нд хуралдахаар болжээ. Хувь нийлүүлэгчдийн хурал Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах компанийн байранд болох юм. хурлаар санхүүгийн тайлан, компанийн үнэт цаасанд өөрчлөлт оруулах тухай, ногдол ашиг хуваарилах, компанийн стратеги хөгжлийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн манай улсын стратегийн 15 ордын нэг болох Шивээ-Овоо компанийн хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын 29-нд болох юм. Хурлаар компанийн өнгөрсөн оны үйл ажиллагаанд ТУЗ-аас өгөх дүгнэлт, ТУЗ-ийн ажлын тайлан, компанийн өмчлөлд байгаа орон сууцны барилгын караказыг ажилчдад худалдах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top