Өнөөдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын II багийн нутаг Ихэрийн зүүн салааны шороон орд 157 га газарт “Жи энд Юу гоулд” ХХК 2006 оноос эхлэн олборлолт явуулснаас болж Шар усан гол ширгэж, сумын төвийн ард иргэд усны гачаалд орсон гэнэ. Сумын төвийн 230 өрх айл ундны усаа 30 км-ээс зөөвөрлөж, 1 л усыг 5 төгрөгөөр, өвөлдөө 1 кг мөсийг 20 төгрөгөөр худалдан авч буй нь нэг литр усыг дунджаар 12 төгрөг 50 мөнгөөр авч хэрэглэж байна. Уурхай ажилласан 12 жилийн хугацаанд сумын төвийн иргэд зөвхөн ундны усандаа 621 сая төгрөг зарцуулсан гэсэн тооцоо гаргажээ.
Тэд хийсэн мэдэгдэлдээ "Тус компани бидний төрөлх нутаг Гурванбулаг сумын нутаг “Өвөр хөшөөт” хэмээх газарт 2011 оны 12 сарын 5-наас эхлэн дахин хөрсний хуулалт хийсний улмаас ард иргэд, уурхайнхны дунд зөрчил үүсч, дүн өвлийн хүйтэнд нутгийн зон олон амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, хөрсийг нь хуулсан газар 120 гаруй иргэн гэр барин жижүүрлэж, шат шатанд уламжилсны хүчинд энэ асуудал түр намжсан. Гэтэл “Жи энд Юу гоулд” компанийнхан энэ оны 8 сарын 31-нээс эхлэн “Өвөр хөшөөт”-д хүч түрэмгийлэн орж, хөрсний хуулалт дахин хийж эхэллээ. Алт олборлохоор зэхэж буй энэ газар нь:
“Жи энд Юу гоулд” ХХК-ийн энэхүү бусармаг үйл ажиллагааг нутгийн ард иргэд эсэргүүцэж, эрх баригчдад хандлаа. Гэтэл тус компанийнхан ус нутгаа хамгаалсан иргэдийг элдвээр дарамталж, төрөл бүрийн зохиомол хэрэг үүсгэн хууль хяналтын байгууллагаар шалгуулж, сэтгэл санаа хөрөнгө мөнгөөр хохироож, хууль бус аргаар өөрсдийнхөө хүсэл шуналыг гүйцээхээр оролдож эхэллээ.
Хэрэв “Жи энд Юу гоулд” ХХК-ийнхан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, Өвөр хөшөөтөд алт олборлох аваас Гурванбулаг сумын төв орчмын газар бүхэлдээ бохирдож, Шар усан гол төдийгүй Хар усны гол, Түргэн, Билүүтийн гол ширгэж, сумын 2400 иргэн нутагтаа амьдрах ямар ч боломжгүй болно гэсэн юм.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )