АНУ-д гурван өдрийн дотор 240 торнадо болж нийт 45 хүн амь насаа алдлаа. Тэдгээрийн гурав нь бага насны хүүхэд аж. Хар шуурга Оклахома, Арканзас, Миссисипи, Алабама Жоржия зэрэг мужийн газар нутгийг хамарлаа. Умард Каролинад л гэхэд эдгээр өдөрт 60 орчим торнадо бүртгэгджээ. Одоогоор 250.000 хүн гэрэл цахилгаангүй болоод байна. Цаг агаарын аюултай үзэгдлээс болон Виржиниягийн хоёр ч атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоожээ. Нийт хохирлын хэмжээг хараахан тооцож гаргаагүй байгаа юм.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )