“Роснефть” шинэ орд газрын лицензийг 128 сая доллараар авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

ОХУ-ын газрын тосны акул “Роснефть” компани Ненецийн автономит тойрогт орших Наулийн орд газарт олборлолт хийх эрхийн бичгээ авчээ. 50 сая тонн газрын тосны нөөцтэй энэ ордыг ашиглах зөвшөөрлийг тус компани 3.6 тэрбум рубль буюу 128 сая ам.доллараар худалдаж авсан байна. Наулийн ордыг худалдаж авах хүсэлтээ “Лукойл”, “Газпром нефть” компаниуд гаргасан ч тэд нэрээ татан авсан аж. Ингэснээр анх долоон тэрбум рублиэр үнэлэгдэж байсан уг ордыг “Роснефть” хоёр дахин бага үнээр худалдаж авсан гэнэ.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top