Индонез улс 2009 оноос эх оронд нь үйл ажиллагаа явуулж буй гаднын компаниудын хувьцааг худалдан авч эхэлжээ. Тус улсын Засгийн газрын мэдлийн PIP компани нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг “Newmont mining”-ийн хувьцааны долоон хувийг 272 сая доллараар худалдан авсан тухай “Mineweb” мэдээлэв. Энэ тохиролцоог өнгөрсөн онд хийжээ. “Sumitomo” болон “Newmont mining” компани нь Индонезийн баруун Нуса Тэнггарад алт, зэсийн олборлолт явуулдаг аж. Тус компани одоогоор нийт хувьцааныхаа 31 хувийг зарчихаад байгаа юм байна.
Б.Идэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )