ДОХ-ын золиос бологсод: Та бидэнд ойрхон аюул… /фотоnews and текст/

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Уншигчдадаа хамгийн содон, сонирхолтой зурган мэдээг бусдаас түрүүлэн хүргэдэг Zindaa.mn сайтын "Дүрстэй мэдээ" булан энэ удаад сэрэмжлүүлэг болгож аймшигт ДОХ өвчний бодит фотог нийтэлж байна. Хүн төрөлхтний хамгийн том заналт дайсан болсон энэ өвчнөөс залуус бид оюун ухаанаараа тойрч гарах ёстой билээ.

  • 1981.06.05-ны өдөр энэ нян илэрсэн
  • 1983 онд анхны нянгийн эсрэг судалгаа хийж анагаахын нээлтийг хийж байсан Францын эрдэмтэн Люк Монтанье 2008 онд Нобелийн шагнал хүртсэн
  • 1984 онд Америкийн эрдэмтэн өвчтөний цуснаас HTLV-3 нянг илрүүлсэн
  • 1985 онд Орост анхны ДОХ-ын нян тээгч гадаадын иргэн илэрсэн
  • 1986 оноос нянгийн LAV болон HTLV-III гэсэн нэрийг Human immunodeficiency virus буюу HIV хэмээн нэрлэж эхэлсэн
  • 1988 онд НҮБ-аас жил бүрийн 12.01-ний өдрийг Дэлхийн нийтээрээ ДОХ-той тэмцэх өдөр болгон зарласан.
  • 1996 онд НҮБ-аа ДОХ-той тэмжэх Дэлхийн нэгдсэн хөтөлбөр гээчийг гаргасан
  • 1998 онд ДОХ-той тэмцэх олон улсын 12-р хуралдаанаар дэлхий дээр энэ өвчнөөр сая сая хүн нас барж байгааг мэдээлсэн.
  • 2006 онд дэлхийн нийтээрээ тэмцэх хөтөлбөрийн тайланг хэлэлцсэн.
  • 2007 онд энэ нян Гаитиас Америкт тархсаныг тогтоосон
  • 2008 онд уг нян 20-р зууны эхээр сармагчингаас хүнд дамжин Конгод үүссэн болохыг тогтоосон юм.

Р.Слава zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top