Нийтийн Монгол бөхийн барилдаанд Баян-Өлгийнхөн түрүү булаалдав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Монголын үндэсний бөхийн холбоо "Намар цагийн бөхийн баяр" цуврал барилдааныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү барилдааны хүрээнд зохион байгуулагддаг нийтийн монгол бөхийн буюу шандастангууд барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.  Шандастангуудын барилдаанд 108 хүчтэн уран мэхээ уралдуулан барилдав. Барилдааны түрүү, үзүүрийн төлөө Баян-Өлгий аймгийн бөхчүүд шалгаран үлдэж, Дэлүүн сумын харьяат Т.Эрболат  түрүүлж, Улаанхус сумын харьяат Ш.Эркенбек үзүүрлэжээ. Түрүүлсэн Т.Эрболатын хувьд боксын спортын мастер цолтой бөгөөд манай улсын хүнд жингийн шилдэг тамирчдын нэг юм. Энэхүү барилдааны их шөвөгт Хэнтий аймгийн харъяат С.Эрхэмбаяр, Увс аймгийн харъяат Ц.Сумъяа нар үлджээ.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top