Өсвөрийн жүдочид Сэлэнгэд өрсөлдөв

Админ | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

Сэлэнгэ аймгийн БТСГ-ын ахлах дасгалжуулагч ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, спортын мастер Д.Эрдэнэбатын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт боллоо. Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, тус аймгийн жүдо бөхийн холбоо, БТСГ, Д.Эрдэнэбат багшийн үе үеийн шавь нар нь хамтран зохион байгуулав. Тэмцээнд 19 байгууллагын 350 гаруй өсвөрийн жүдоч хүч үзсэн бөгөөд хөвгүүдийн багийн дүнгээр Ц.Шийрэв, Ч.Чинсанаа дасгалжуулагчтай “Хонгор нутаг” дэвжээ тэргүүлж, Д.Энхбаатар, Т.Энхцэцэг дасгалжуулагчтай “Тэмүүжин” спорт сургалтын төв, Ш.Бат-Орших дасгалжуулагчтай “Хангарьд” спорт хорооны баг удаалав. Харин охидыг багийн дүнгээр ОУХМ Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай “Женко” клуб өнгөлж, Г.Эрдэнэбат, З.Сүхчулуун дасгалжуулагчтай мэргэжлийн сургалттай БТСДуС, Цоожсүрэн дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын баг мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top