Шаардлагыг үл тоомсорлосон нь Цагаан хадын зам хаахад хүргэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

 

Таван толгойгоос Цагаан хад хүртэл замыг хаасан нь нүүрс экспортлогч компаниудад тавьж байгаа шаардлагатай холбоотой аж. Орлого олж байгаа бол тухайн орон нутагт дэд бүтэц байгуулахад  хувь нэмрээ оруулах нь ойлгомжтой атал  удаа дараа замаа тавиад тээвэрлэлтээ хий гэсэн шаардлага тавьсан ч  үл тоомсорлосоор байсан нь зам хаахад хүргэлээ. "Бид зам хаасан шийдвэртээ бат зогсоно. 2-3 хан компани нүүрс экспортлоод  улсын төсөвт овойж оцойсон их татвар орж байгаа зүйл байхгүй. Татвараа нууж хаагаад л хагас дутуу төлдөг байх. Лав бүтэн төлдөггүй. Нууж хаасан мөнгө нь байж л байгаа. Харин түүнийг нь илрүүлэх хэрэгтэй" гэж Зам тээвар,барилга хот байгуулалтын сайд Х. Баттулга хэллээ.

Б.Идэр.Zindaa.mn



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top