БОАЖГ-ын дарга Л.Мандал “Өнөөгийн Баянхонгор” сонины болон аймгийн гурван телевизийн сэтгүүлчдийг хүлээн авч уулзан тэдэнд байгаль орчны өнөөгийн байдал, цаашид БОАЖГ-аас орон нутагт хийж хэрэгжүүлэх ажил, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд зэрэг олон асуудлаар мэдээлэл өгч цаашид хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтарч ажиллах талаар ярилцлаа. БОАЖГ-аас өнөө жилийг усны жил болгон зарласантайгаар орон нутагт олон ажлууд хийгдэж эхлээд байгаа юм байна. Энэ бүхэнд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулах, хамтарч шийдвэрлэх, мэдээ мэдээллийг нээлттэй, ил тод байлгахад энэ уулзалтын гол зорилго оршиж байгааг Л.Мандал онцолж байв. Өнөөдөр улс, аймаг төдийгүй дэлхий нийтэд ч байгаль орчны асуудал тулгамдсан анхаарал татсан асуудал болоод байгаа. Байгалийн доройтол, орчны болон агаарын бохирдол, экологийн тэнцвэр алдагдалт, газар хөдлөлт, усны татралт зэрэг гэнэтийн аюулууд дэлхий нийтийн сэтгэл түгшээсэн асуудлууд, ар араасаа гарсаар байгаа энэ үед хүн бүрийн, байгууллага бүрийн хүчин туслалцаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг их байгааг ч энэ уулзалтад оролцсон хоёр тал хөндөж ярилцахын зэрэгцээ өөр өөрсдийн байгууллагын өмнө тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлуудынхаа талаар харилцан зарим нэг асуудлууд дээр тохиролцоонд хүрлээ. Энэ нөгөө нэг яригдсан гол асуудал бол усыг хайрлан хамгаалах, ариг гамтай зарцуулах, усны эх булгууд, голуудын дагуух бохирдлыг арилгах, бохирдлоос урьдчилан сэргийлэхэд ард иргэдэд үнэн зөв мэдээлэл зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хүргэх, мод тарих, зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, ногоон хот хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлэх, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгүүлэх, байгаль орныг хордуулж, бохирдуулж буй хүчин зүйлийг илрүүлэх, хориотой ан амьтдыг хууль бусаар хулгайн аргаар агнасан гэх зэрэг олон асуудлуудад хүчээ нэгтгэн ажиллах талаар хоёр талын уулзалтад оролцсон хүмүүс нухацтай ярилцав. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад зохих хэмжээний санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах талаар анхаарч ажиллахаа ч БОАЖГ-ын дарга амлалаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 1 )
This is a really inglteilent way to answer the question.