Увс аймгийн нэрэмжит арваннэгдүгээр сарын барилдаан “Их засаг” их сургуулийн спорт зааланд боллоо. Энэ удаагийн барилдааныг тус аймгийн Давст сумын харьяат Монгол Улсын хүчит арслан М.Мөнгөний нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд улс, аймгийн алдар цолтой 64 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдав.
Барилдааны түрүү бөхөөр Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” дэвжээний бөх аймгийн арслан Т.Баасанхүү торолгүй түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хорооны бөх аймгийн арслан Н.Батсуурь үзүүрлэлээ. Харин их шөвөгт Малчин сумын харьяат аймгийн хурц арслан О.Гантулга, Тэс сумын харьяат цэргийн арслан Б.Ганзориг нар шалгарчээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )