Оно Шёохэй: Үнэмлэхүй жинд барилдахаас айхгүй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Өнөөдөр Токиогийн "Бүдокан" ордонд Бүх Японы аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнтэй.

Жин харгалзахгүй, өөрөөр хэлбэл үнэмлэхүй жингийн тэмцээн. Тус тэмцээнд 73 кг-ын жингийн олимпын хошой аварга Ооно Шёохэй оролцлоо. Энэ бол алдарт Оно Шёохэйгийн хувьд түрүүлж үзээгүй цорын ганц тэмцээн нь гээд хэлэхэд буруудахгүй. Түүний эхний тойргийн өрсөлдөгч нь 90 кг-ын жингийн Маэда Казүя.

Оно тэмцээний өмнө “Энэ сарын 3-нд болсон Японы аваргын тэмцээнд гэмтлийн улмаас оролцож чадсангүй. Бэлтгэл дутуу байгаа ч үнэмлэхүй жинд зодоглоно. Зөөлөн нь хатуугаа дийлнэ гэдэг ч ийм үг миний үгийн санд байхгүй. Хөнгөн жинтэй гээд бултаад зайлаад гүйхгүй. Шулуун дайрч, хутгах, тохох мэх хийгээд дайрна. Токио олимпоос хойш анх удаагаа Бүдокан ордонд барилдах гэж байна. Хувь заяа гэж бодогдож байна” гэж сэтгүүлчдэд ярьж байсан билээ. Үнэхээр Оно айж эмээлгүй, халз үзэлцсэн ч Маэдаг ялж чадсангүй, эхний тойргоос хасагдлаа. 

Оно өмнө нь хоёр удаа үнэмлэхүй жинд барилдаад амжилт олоогүй түүхтэй.

Эхний удаад 2014 онд оролцсон. Эхний тойрогт Рюхей Анаитай барилдаж, хантэй яллаа. 
 


Дараагийн тойрогт Такеши Ожитанитай таарч, шидогоор ялагдсан.
 


2016 онд Риогийн олимпод түрүүлснийхээ дараа дахин хүч сорьсон.

Гэвч эхний барилдаандаа л Касэй Икэдад иппон ялагдаж байжээ.
 


Эмэгтэйчүүдийн 48 кг-ын Фүна Тонаки үнэмлэхүй жинд барилдсаныхаа дараа “Аймшигтай юм. Ахиж барилдахгүй” гэж хэлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.68.33) 2022 оны 04 сарын 29

Хэхэ, енеедер энэ Сугар-Эрдэнэ гээч нехрийн бехийн цагаан солио сэдэрчээ, хаа байсан японы жудогийн АШТ яриад шизорч егч байна даа, хеерхий

0  |  0
Top