Фүна Тонаки: Үнэмлэхүй жин үнэхээр аймшигтай байлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Өчигдөр буюу энэ сарын 17-нд Ёкохама хотод Японы аварга шалгаруулах жүдо бөхийн үнэмлэхүй жингийн тэмцээн боллоо.

Токио олимпын жүдо бөхийн 48 кг-ын жингийн мөнгөн медальт Фүна Тонаки анх удаагаа оролцож, эхний барилдаандаа цэвэр ялагдаад тэмцээнийг орхилоо. Тонаки 51 жинтэй барилдсан ч 132 кг жинтэй Саки Хасүод 51 секундэд даруулж, цэвэр ялагдсан байна. Хоёр тамирчны жингийн ялгаа 81 килограмм байлаа. Тэмцээнд Вакаба Томита түрүүлж, ДАШТ-д +78 кг-д оролцох эрх авсан байна.

Барилдааны дараа Фүна Тонаки “Ахлах сургуулиасаа хойш анх удаа жин хасалгүй тэмцээнд орж үзлээ. Үнэхээр аймшигтай байлаа. Гэмтэж бэртэлгүй дууссандаа баяртай байна. Мэх хийсэн ч хөдлөх ч үгүй юм байна. 78, 100 кг жинтэй тамирчинтай бол арай удаан барилдаж чадах байсан ч 132 кг гэхээр... Өөрийгөө сорьж үзэх зорилготой оролцсон. Дахиж үнэмлэхүй жингийн тэмцээнд оролцохгүй. Жингээ хасаад 48 кг-даа дэлхийн аваргын бэлтгэлдээ орно” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З (192.82.87.79)  2025 оны 03 сарын 13

Мэдрэл юмаа. Жингийн ялгаатай барилдаан гэж юу байсан юм. Шударга бус яаж ч бодсон.

2  |  0
Зочин (122.201.24.118)  2025 оны 03 сарын 13

Шизотой гар юм биш уу, 48кг-д барилддаг байж унэлэхуй жинд барилдаж л байдаг, ямар ур дун гарах нь ойлгомжтой ш дээ

2  |  1
зочин (66.181.166.196)  2025 оны 03 сарын 13

Хамгийн хөнгөн жингийн бөх үнэмлэхүй жинд үзэж л байдаг, хэн нэг нь сумлаад л тавьчихаж дээ, ер нь жаахан юмтай нөхөр бололтой

2  |  0
Top