Монгол орны Хяргас нуурын эргээс Оросын шинжээчдийн экспедиц эх орондоо буцажээ. Оросууд уг нуурын эрэг дээр үе үе гарч ирдэг ул мөрний учрыг олж илрүүлэхээр иржээ. Тэр нь томоохон хэвлээр явагч амьтных байж болзошгүй гэнэ.
Анх удаа Хяргас нуурын эрэг дээр 80-аад оны үед томоохон хэмжээний ул мөр Виктор Ярмолюкийн удирдсан орос монголын геологийн шинжилгээ судалгааны ангийнхан амрахаар нуурын орчим буудаллах үед олджээ.
Дараагийн жилүүдэд геологичид болон амьтан судлаачид гэр лүүгээ буцах замдаа нилээн хэдэн удаа буудалласан байна. Эрдэмтэд удаа бүр уснаас 1,5 км зайд үргэлжилсэн шинэхэн хэсэг бүлэг мөрнүүдийг олж харсан ба тэр нь нуураас нилээд хэдэн хэвлээр явагч амьтад мөлхөн гарч тэр ч бүү хэл хэсэг хугацаанд элсэн дээр хэвтсэн мэт сэтгэгдэл төрүүлжээ.
Энэ мөрнүүд хүмүүс болон хуурай газар амьдардаг амьтных биш гэдэг нь тогтоогдсон. Салхи, давалгаа мэтээр үүсгэгдээгүй нь ч тодорхой. Хяргас нуурын эрэг орчим хүн амьтан оршдоггүй эзгүй цөл газар бөгөөд суурин газрууд эндээс хэдэн зуун км-ийн зайд оршдог, мөн холгүй орших цорын ганц жуулчны баазын айлчлагчид, малтай нүүдэлчид тэр болгон эрэг луу ойртдоггүй байна. Эцэст нь хэлэхэд амарч байсан геологичид нуурын дунд хавиас амьтны архирах чимээг сонсчээ.
Санхүүгийн болон өөр бус олон шалтгааны улмаас амьтан болон ус судлаач нарын нэр хүндтэй эрдэм шинжилгээний анги монгол нууранд түүнээс хойш дахин ирж чадаагүй байна. Гэсэн ч янз бүрийн гаж сонин үзэгдлийг судлагчид бий болсон байна.
Зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин өөрийн багийн хамтаар энэ зун Хяргас нуурт хоер дахь удаагаа байсан байна. Эхний удаа тэд 2010 онд ирж байжээ.
Энэ онд тэд сүүлийн үеийн цуурай хэмжигч гэх зэрэг сайн техникүүдээр зэвсэглэн иржээ. Игорь Гришиний хэлж буйгаар бол
“Өнгөрсөн удаа янз бүрийн хэмжээтэй мөрнөөс гадна Монголын ямарч амьтанд харьяалагдахааргүй ясуудыг олсон. Нилээн хэдэн удаа соеоны ором бүхий загас баригддаг байсан. Харин энэ нуурт цорын ганц шудгүй алтайн осман гэж загас амьдардаг болохыг бид мэднэ.
Энэ онд бид цуурай хэмжигч төхөөрөмжийн тусламжтайгаар нуурын ероол, хуурай газар дээрх ул мөрийг тэмдэглэж авч чадсан ба тэдгээрийг 3 бүлэгт ангилж болох юм. Энэ нь биднийг янз бүрийн хэмжээтэй хэдэн амьтад эсвэл ганц амьтны биеийн янз бүрийн хэсгийн ул мөр байх гэж таамаглахад хүргэлээ” гэжээ.
Үүнээс гадна мөр хайгчид элсэн дээгүүр завь юмуу ачааны усан онгоц чирсэн мэт ховил зураасыг олж харжээ. Гэвч Хяргас нуурт хаанаасаа завь, ачааны усан онгоц бий болох билээ, тиймээс шинжээчид энэ бол амьтад чулуу хөдөлгөснөөс үүссэн гэж тогтоосон байна. Ном зохиолд эрж хайсны хучинд эрт цагийн усанд амьдрагчид, жишээлбэл, плезиозавр чулуу залгихгүй бол хоолоо боловсруулж чаддаггүй байсныг олж илрүүлжээ.
Хяргас нуурт очиж үзсэн Валдайн дархан цайзат газрын эрдэм шинжилгээний ажилтан, амьтан судлаач Валерий Николаев эртний асар том хэвлээр явагч байдаг гэх таамаглалыг дэмжиж санал нэгтэй байгаа илэрхийлжээ. Хүмүүс энэ нуурт ойртохоосоо айдаг нь тэдний нэрэлдэгээр «халим» гэх үл мэдэх урьд өмнө хараагүй амьтантай холбоотой. Валерий Николаев ярихдаа:
«Нутгийн монгол иргэд нуурын орчим ойртон очсон ч нуурыг ер сонирхдоггүй. Тэгсэн хирнээ Хяргас нуурт харьцангүй ойр амьдардаг хүмүүс нууранд асар том амьтан оршдог хэмээн ярьцгаадаг.
Энэ бол домог үлгэрийн зүйл гэж үзэх нь ойлгомжтой, гэсэн ч ШУ-ны түүхэнд тиймэрхүү итгэмээргүй байж боломгүй ярианаас амьтныг эрж хайх ажил амжилт олж байсан багагүй тохиолдлууд бий. Хулсны панда баавгайг ч юмуу 400 сая жилийн хугацаанд өрчлөгдөөгүй «амьд ашигт малтмал» латимери-загас, анаашны төрлийн окапи, энэ бүгд хэзээ нэгэн цагт домог байсан» гэлээ.
Хяргас нуурын эзэн местлегийн эринээс бүр өмнө дэлхий дээр үлдсэн эртний үлдэс амьтан байж магадгүй юм. Ертөнцийн өмнө хэсэг, тэр тусмаа Төв Азийг месжил тэр бүр хамраагүй билээ. Эрдэмтэд эртний далай тэнгис месжих үе буюу плейстоцены тэнгисийн энэ бүс нутагт уг нуурыг хамруулж, дээр дурьдсан (шудгүй алтайн осман) загасаар хооллодог таагдашгүй хэвлээр явагч эртний үлдэс байх гэж үзэж байна.
Байгалийн энэ оньсгыг тайлахын тулд нэр хүндтэй эрдэмтэд, сайн найдвартай багаж хэрэгслийн тусламжтайгаар нарийн ажиглалт судалгаа хийх шаардлагатай. Одоохондоо эрэн шинжлэх ажлыг зоригтой Игорь Гришины багийнхан өргөжүүлж чадахгүй байна. Эл хуль элсэн цөл мэт нуурын эрэг Марсианы гадаргуу адилаар аймшиг түгшүүрийг төрүүлж өөрөөсөө зайлуулж ойртуулахгүй байгаа мэт.
«Бидэнтэй хамт эрэл шинжилгээний ажиллагаанд оролцсон бүх амьтан судлаачид хэдийгээр хачин мэт санагдавч эцсийн хоромд явж чадахгүй байсан. Үнэнийг хэлэхэд энэ газар нэн таагүй санагдсан. Байгалийн бүх үзэгдэл бидний оролцооноос шалтгаалж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байлаа.
Энэ бүсэд маш хуурайшилтай газар боловч биднийг буудалмагц хуй салхи босч, 4 хоногийн турш биднийг тойроод аянга аадар бороо орсон юм. Ширүүн салхи шуурганаас болоод нууранд шинжилгээ хийхэд төвөгтэй байлаа, агшин зуурын дотор хаашаа ч хамаагүй шидэгдэж дараа нь олж гарахад бэрх аюултай байсан юм» гэж Игорь Гришин тэмдэглэлээ.
Гэсэн хэдий ч мөр хайгчид бууж өгөлгүй, дараа жил албан есны ШУ-ны төлөөлөгчидтэй дахин эрэл шинжилгээний ажлаа давтахаар шийдвэрлэнэ гэж найдаж байна.
Эх сурвалж : http://mongolian.ruvr.ru/2013_08_31/239037647/
Сэтгэгдэл ( 29 )
Энэ яг үнэн ягаад гэвэл би өөрө үзсэн
нуур гэсэж цөн түрсэн мөр байж болох уу?\n\n\n
osman zagasaar urhidaj boldoggui ym uu tomhon shig hiimel zagas hiigeed urhidaj bolohgui ym uu uneheer goe medeelel bn bayrlalaa
osman zagasaar urhidaj boldoggui ym uu tomhon shig hiimel zagas hiigeed urhidaj bolohgui ym uu uneheer goe medeelel bn bayrlalaa
osman zagasaar urhidaj boldoggui ym uu tomhon shig hiimel zagas hiigeed urhidaj bolohgui ym uu uneheer goe medeelel bn bayrlalaa
za tegwel irex zun yawaj vzie daa
magadgui l yum shuu
Кк сүртэй юм бэ..хүний тэжээж байгаа өтийг битгий үймүүлж айлгаад бай л даа.харин эртүүд энэ урд Туул гол дотор аймаар том халим явж байхыг би 2 нүдээрээ харсан шүү.
хажууд нь айл хүн зөндөө л байдийгщшд
xar termisiin rashaand amarch baisan maidar darga uu ragchaa darga uu xyargas nuurand zabiar aylaj bgaad baigaliin uzegdeld oroood ch yum uuu namiin tob xoroog sandargaj baij oldoj bsan l yum .minii tanil ax ter****xuuxed baikhdaa ongotsond ni suuj xotod xamt irj bsan gej yarij bsan yum .bi ter****malchin sumand xamaatanguud deeeree mal d tyslaad amarch bsan nutgiin xumuus minii bichsen zuiliig yariltsaj baisaniig bi todxon sanaj bna .lus savdag ni shuruuhen taldaa shuu naranbulagiinhan bol unshlaga nomtoi er ni ix ebgui xumuus baidag yum daa zabxan symiinhan bolohoor ix erdem nomtoi erdemten merged ixtei geed l ontslog ixtei
xar termisiin rashaand amarch baisan maidar darga uu ragchaa darga uu xyargas nuurand zabiar aylaj bgaad baigaliin uzegdeld oroood ch yum uuu namiin tob xoroog sandargaj baij oldoj bsan l yum .minii tanil ax ter****xuuxed baikhdaa ongotsond ni suuj xotod xamt irj bsan gej yarij bsan yum .bi ter****malchin sumand xamaatanguud deeeree mal d tyslaad amarch bsan nutgiin xumuus minii bichsen zuiliig yariltsaj baisaniig bi todxon sanaj bna .lus savdag ni shuruuhen taldaa shuu naranbulagiinhan bol unshlaga nomtoi er ni ix ebgui xumuus baidag yum daa zabxan symiinhan bolohoor ix erdem nomtoi erdemten merged ixtei geed l ontslog ixtei
Baij bolox shuu bi ugii nuuriin zaasnii aj axuid zunii amraltaa unguruuldeg bsan tegxed usnii uxeriin tuxai yria xugshchuul yridag bsan shuu. Uvul zagaschilaxdaa usnii uxeriin yvsan sudaliig xarj baigaad musuu tsooldog bsan gej bsan ter yrij bsan xumuus maani odooch amid seruun bgaa
sxn vlger bn
camer bairuulchihaj boldgui yumu. sonin l yum