Б.Жавхлан: Иргэдийн 70 хувь нь НӨАТ-аас ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар нийт 28 асуудал хэлэлцсэн шийдвэрлэсэн.

Засгийн газраас гарсан шийдвэрүүд болон Татварын багц хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан "Татварын багц хуульд 2019 онд томоохон өөрчлөлт орсон. Татварын багц хуулийн өөрчлөлтөд Татварын Ерөнхий хууль, ХХОАТ-ын тухай хууль, ААНОАТ-ын хууль, НӨАТ-ийн тухай хууль гэсэн дөрвөн хуульд өөрчлөлт оруулж байна. Дагаад Гаалийн тухай хуульд тодорхой өөрчлөлт ороод явна. Уг хуулийн төслийг бид өргөн барихад бэлэн болоод байна. 

Гурван чиглэлд орсон гол өөрчлөлтүүдийг танилцуулъя. 

 

 

 

-Иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувь, 800 мянган хүртэлх төгрөгийн худалдан авалтыг 50 хувь, 800 мянгаас дээш төгрөгийн худалдан авалтын 20 хувь нь НӨАТ-аас хөнгөлнө. Ингэснээр нийт худалдан авалт хийж буй иргэдийн 50 хувь нь бүрэн чөлөөлөгдөнө. 20 хувь нь 50 хувийн буцаан олголт авна. Үлдсэн 27 орчим хувь нь хуучнаараа татвараа төлөөд явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл иргэдийн 70 хувь нь НӨАТ-аас  50-100 хувь бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. 

-Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 800 мянган төгрөг хүртэлх оролго 100 хувь хөнгөлөгдөнө. Ингэснээр иргэдийн 45 хувь нь татвараас бүрэн чөлөөлөгдөнө. 1 сая төгрөгийн орлоготой хүн үүнээсээ 800 мянган төгрөгт нь татвар төлөхгүй, 200 мянгөн төгрөгөөсөө татвар төлнө. 2 сая төгрөгийн цалинтай бол эхний 800 мянган төгрөгөөсөө татвар төлөхгүй, 1.2 сая төгрөгөөсөө татвар төлнө. 

-Үйл ажиллагааны орлогыг шатлалт хамруулах хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

-Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшиж буй иргэдэд 15 сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.166.72) 2025 оны 06 сарын 09

Эндээс харахад ард түмний авч байгаа цалин хөлс, амьдарч байгаа орчин, сэтгэл бие махбод ямаршуу байгааг харж болохоор байна. Сангийн сайд ийм мэдээлэл өгч байгаа юм чинь үнэн байж таарлаа яаж амьдаад байна 3 сая гаран иргэнийг яаж ядуу амьдруулж чаддаг байнаа. Хууль баталж мөнгө авах л сонирхолтой хүмүүс, бусад улс орноос хэрэггүй хогийг нь авч нутагшуулж байхаар хэрэгтэй зүйлийг нь авч нутагшуулж болох 30 жил өнгөрлөө штэ

0  |  0
Зочин(66.181.179.122) 2025 оны 06 сарын 08

Монгол улс ерөнхийлөгчийн засаглалд орж болно. Гэхдээ Булганы Амар ерөнхий сайд шиг амиа өгдөг ерөнхийлөгч гарах уу?Иранд ерөнхийлөгч хийж байгаад албан тушаалаа өгөөд жирийн малчин бодох хүн Монголп одоо байна уу?.

0  |  0
Зочин(66.181.179.122) 2025 оны 06 сарын 08

Монголын газар нутаг, лицэнц баялгыг гадаадын хүмүүс компанид хямд үннэр зарж монголыг хорлодог, монголчуудыг хорлодог явдлыг Төрийн бодлогоор таслах хэрэгтэй байна.Төрийн хэмжээнд монголчуудын баялагтүнэ цэнийг зарчихаад Монголчуудыг ажилгүй,залхуу, архичин, цжс ойртсон гэж гүтгэн доромжлохыг төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрч даамжруулахыг бид хараад эвлэрээд байх уу?.

0  |  0
Зочин(66.181.179.122) 2025 оны 06 сарын 08

Би тэтгэвэрийн хүн. Өдөрт 10 цаг суух ч завгүй ажиллаад дөчин мянган төгрөгийн цалин авдаг. Тэгээд 1200 мянган төгрөгөөс татвар төлдөг.Манай улс ажил хийдэггүй. Хулгайч дарамтлагч цагаан захтаны улс болжээ.Оросууд 1990 оны өмнө Хятад улсаас илүү хөгжилтөй байсан боловч албан тушаалтан хил гаалын авилгал, оросууд их үндэстэн гэсэн шовинизмоос болоод хоцрогдож, мөхөл рүүгээ орсон.

0  |  0
Ц(103.57.94.164) 2025 оны 06 сарын 05

Тоо бодуулж бгаа юмуу

1  |  0
Иргэн(103.212.119.241) 2025 оны 06 сарын 05

Ингэж ядаргаа болж жүжиг тавьж байхаар НӨАТ-ыг зүгээр зогсоочих. Та нар цахилгаан, дулаан, татварын хувь хэмжээг хэт нэмснээс нэн тэргүүнд хэргэлдэг 35 бараа бүтээгдэхүүний үнэ 75 хувиар өссөн нь иргэдэд хүнд байна. Та нар оны зааг дээр инфляц 6 хувь байна гээд цалин тэтгэвэр дээр дээд тал нь100000₮ нэмж чадна өөр чадахгүй гээд нэмсэн. Энэ нэмэгдэл чинь инфляцаа яагаад ч нөхсөнгүй харин ч төгрөгийн худалдан авах чанар унаж доллар өссөнөөр бүх юмны үнэ цааш өссөөр байна. Ийм үед энэ татваруудаа багасгахын оронд төсвийн мөнгө бүрдэхгүй байна. Төсвийг татвараар бүрдүүлнэ гээд улайраад байх юм...

0  |  0
sanjaa(66.181.180.189) 2025 оны 06 сарын 04

маш зөв дэмжиж байна

0  |  0
Сэрүүн жалга(122.201.23.219) 2025 оны 06 сарын 05

Иргэдийн 45 хувь нь ердөө л 800,0 мянган төгрөгийн цалинтай юм уу. Яаж амьдраад байгаан гэмээр байна шүү

1  |  0
Close menu