“Саусгоби ресурс” 10 сая ам.долларын зээлийг наймдугаар сард төлөхөөр авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 28

Нью-Иорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “TRQ” компани “Саусгоби ресурс” компанид 10 сая ам.долларын зээл олгохоор болжээ. “Саусгоби ресурс” авсан зээлээ ирэх наймдугаар сарын 30 гэхэд төлж дуусгах үүрэг хүлээсэн байна. “TRQ” компани уг компанийн хувьцааны 56 хувийг эзэмшдэг аж. “Саусгоби ресурс”-ийн охин компани “Саусгоби сэндс” нь Өмнөговийн Овоот толгойн ордод олборлолт явуулж урд хөршид экспортолдог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top