Сониуч: Аватар киноны гол дүрд хэн тоглосон бэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 10

Тэрбээр Аватарын Тинтины дүрийг бүтээсэн Холливудын нууцлаг жүжигчдийн нэг. Цагтаа Жэки Чантай хамт тоглож байсан түүний хувьд хэзээ ч дэлгэцийн бүтээлд өөрийн дүр төрхийг бүтнээр нь гаргаж байсангүй. Одоо 39 настай жүжигчин Холливудын арын дүр төрх гэж алдаршсан бөгөөд Аватар киноны гол дүрийг бүтээжээ. Пандорра гарагийн иргэдтэй адилхан дүр төрхөд хувирах хэсэгт Раубен Лэндгон хэмээх энэ эр тоглодгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй.

Хамгийн анх Лос Анжелесоос гараагаа эхэлсэн тэрбээр Японы телевизийн “B-FighterKabuto” хүүхэлдэйн киноны гол дүрийн баатрын дүрд дуу оруулсан байна.

Жүжиглэх уран авъяастай тэрбээр бүр сүүлд Хонконгийн телевизэд нэгэн бүтээлд Чеки Жан, Саммо Хан нартай тогложээ. Мөн цагтаа олон зуун үзэгчдийг байлдан дагуулсан “The Power Rangers”-ийн гол дүрийн баатарт дуу оруулсан нь Раубений хувьд ололтын жилүүд байв.

 “Миний хийдэг гол ажил бол нүүр хувиргалтыг төгс эзэмших” хэмээн Грантланд сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мань эр дурьджээ.

Тэрбээр ихэвчлэн компьютер тоглоомноос сэдэвлэсэн кинонд тоглодог бөгөөд энэ нь Раубений сонирхол ажээ.

“Ихэнхдээ бодит бус ертөнц дэх компьютерийн баатруудын дүрийг бүтээх нь надад юу юунаас илүү таалагддаг” хэмээн Раубен өгүүлэв.

“Аватар кинонд маш олон чадварлаг жүжигчид тоглосон. Тэдний ур чадвар дэлхий нийтэд үнэлэгдсэн. Миний бүтээх дүр ч энэ киноны маш чухал хэсэг байлаа. Нүүр хувиргагч, компьютер инженерийн ажилчид биений маань ихэнх хэсэгт төхөөрөмж байрлуулж компьютерт тэс өөр гарагийн хэн нэгний дүрийг буулган, түүнийг үзэгчдэд хүргэ гэсэн даалгаврыг өгсөн. Тэр үед Аватар кино нэлээд шуугиан дагуулсан байлаа. Миний өмнө нь тоглосон кинонуудаас чансаны хувьд өөр байсан ч би хийдгээ л хийсэн” хэмээн Аватар киноны нууц ноёнтон ярьжээ.

Одоогоор түүний хувьд Холливудын өөр нэгэн бүтээл дээр ажиллахаар шургуу бэлтгэж байгаа бөгөөд ирэх онд нээлтээ хийх юм байна.

Үзэгчид Лаубений өөр нэгэн дүрийг тэр бүр мэддэггүй нь Resident Evil киноны үхэшгүй баатрын дүр юм. Энэ кино мөн л Холливудын олон сая ам.доллараар хийгдсэн үнэтэй бүтээлүүд билээ.

Мөн Лаубер “Трансформерс” киноны компьютерийн аргаар бүтээсэн баатруудын нэгэн дүрд дуу оруулсан байдаг.

Түүний тоглосон дүрүүд бүхэлдээ виртуаль орчинд амьдарсан байна. Орчин цагт кино урлаг зөвхөн дүр төрхөөр бус, хөдөлгөөний уран чадвар , өвөрмөц дуу хоолойгоор ялгарах болсон нь зөвхөн энэ төрлөөр дагнан уран бүтээл туурвидаг Лаубер Лэндгон нарын жүжигчдийг нэрлэж болох юм.

Т.Батсугар


 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top