Шүдний оог хэдэн янзаар ашиглаж болох вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 17

Бидний өдөр тутмын хэрэглээ болох шүдний оог амны хөндийн ариун цэвэр сахихад хэрэглэдэг. Гэхдээ оонд бидний бодож байгаагаас илүү олон ашигтай талууд хадгалагдаж байдаг. Зөвхөн шүд цэвэрлэж, амны хөндийг ариутгаж, шүдийг цайруулахаас өөрөөр шүдний оог үр ашигтай ашиглахыг хүсэж байгаа бол, мөн шаардлагатай нөхцөлд шүдний оо ашиглаад л асуудлыг шийдэж болохыг мэддэг байхыг хүсвэл дараах 15 аргыг танилцуулж байна.
1. Ундны усны сав цэвэрлэгч
Хуванцар сав болон халуун саванд дахин дахин ус, уух юм хийж ашиглах нь таагүй үнэр үнэртэж эхлэхэд хүргэдэг. Угаагч шингэн болон усаар угаасан ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байна уу? Тэгвэл  шүдний оо юу юунаас илүү энэ үнэрийг арилгаж чадна. Савныхаа дотор талыг оо түрхсэн сойзоор сайтар үрж зайлаад үзээрэй.
2. Алт мөнгөн эдлэл гялалзуулагч
Ямар ч цэвэрлэгч нь үнэт эдлэлийг оо шиг сайхан гялалзуулж чаддаггүй. Зөөлөн үстэй сойзон дээр оо түрхээд үнэт эдлэлээ зүлгээд, оогоо хатахаас өмнө усаар угааж оог арилгаад хуурай зөөлөн алчуураар арчаад үз. Гэхдээ сувдан шигтгээтэй эдлэлийг энэ аргаар цэвэрлэх бол сувдаа оогоор үрж болохгүй. Эс тэгвэл сувд чинь сэвтэй болчихно шүү.
3. Толбо арилгагч
Шүдний оо нь таны хайртай хувцаснаас ямар ч хэцүү толбыг арилгаж дөнгөнө. Цамцны захад тогтсон уруулын будаг, богино ханцуйтай цамцан дээр чинь тогтсон жимсний шүүсний толбо, ширээний бүтээлгэн дээрх сүмс гээд олон төрлийн толбон дээр оо түрхээд сайтар үрсний эцэст угаана. Гэхдээ өнгөтэй хувцсан дээр цайруулагч оо хэрэглэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.
4. Машины их гэрэл өнгөлөгч
Цаг хугацаа өнгөрөх хэрээр машины их гэрэлд өнгөр маягийн зүйл тогтож, гэрэлтэлтийг бууруулдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд гэрлийн гадаргууг эхлээд савантай усаар угаагаад дараа нь  оо түрхэж, даавуугаар сайтар үрвэл өнгөр арилж, гэрэл чинь шинэ юм шиг болно.
5. Гутал цэвэрлэгч
Цагаан, цайвар өнгөтэй пүүз кетнүүд хар зураастай болчихдог талтай. Үүнийг арилгах маш хялбар арга бол оогоор үрэх юм. Энэ аргыг ботинк гэх мэт гутлан дээр ч хэрэглэж болно.
6. Хадаасны нүх бөглөгч
Жижиг хадаас эсвэл сүлбээрээр гаргасан жижиг нүхийг оогоор бөглөж болно.
7. Шүршүүрийн хаалга өнгөлөгч
Шүршүүрийн шилэн хаалган дээр маш хурдан өнгөр тогтдог. Үүнийг арилгахын тулд чийгтэй алчуур эсвэл хөөсөнцөрт оо түрхээд арчих хэрэгтэй. Арилгахад хэцүү толбон дээр оо түрхээд хэсэг хугацаанд орхих хэрэгтэй. Дараа нь усаар угаахад төвөггүй арилах болно.
8. DVD-ний зураас арилгагч
Дискэн дээрх жижиг зураас, толбыг оогоор арилгаж болно. Багахан хэмжээний оо түрхээд даавуу эсвэл микрофибер алчуур ашиглан төвөөс гадагш чиглэлтэй зөөлөн үр. Гэхдээ оогоо ихдүүлбэл байдлыг бүр дордуулж мэдэх юм шүү.
9. Гар ариутгагч
Загас, сонгино болон бусад төрлийн  үнэр нь арилдаггүй хүнсний бүтээгдэхүүний үнэрийг савангаас илүү арилгах зүйл бол шүдний оо юм. Яг саван шиг гартаа үрж угаагаад дараа нь гарын тос, чийгшүүлэгч түрхээрэй.
10. Индүү цэвэрлэгч
Индүүний ул бохирдсон үед шүдний оог ашиглаж болно. Индүү хүйтэн, залгагдаагүй байх ёстой бөгөөд нэг алчууранд оо түрхэж сайтар зүлгээд өөр алчуураар арчиж цэвэрлээрэй.
11. Мөнгөлөг эдлэл өнгөлөгч
Халбага сэрээ, лааны суурь, гоёл чимэглэл гэхчилэн аль ч төрлийн мөнгөлөг эдлэлийг зөөлөн даавуун алчуур, шүдний оо хоёроор өнгөлж болно. Ан цавтай хэсгүүдэд зөөлөн үстэй сойз ашиглах ба эцэст нь хуурай даавуугаар арчиж оогоо арилгаарай.
12. Хамгаалагч нүдний шилийг хөлрөхөөс хамгаалагч
Хамгаалагч нүдний шилний хамгаалалт нь багагүй үнэтэй байдаг. Гэхдээ үүнийг хямд, гарын доорх материалаар орлуулах боломжтой. Багахан хэмжээний оог хуурай алчууранд түрхээд хамгаалагч шилний дотор талд зөөлөн тойрог хэлбэрээр үрж түрхэнэ. Шилийг зураастуулахгүйн тулд маш зөөлөн түрхэхээ мартуузай.
13. Тосгуур гялалзуулагч
Бид заримдаа оогоо тосгуур дотор дусаачихдаг. Энэ үедээ оогоо усаар урсган хаяхаа азнаарай. Харин зөөлөн алчуураар тосгуураа бүхэлд нь үрэх хэрэгтэй. Тосгуур чинь сайхан гялалзахын хамт таагүй үнэр нь арилах болно.
14. Цорго цэвэрлэгч
Хромон цоргонууд дээр усны толбо тогтсон үед оогоор зөөлөн үрж арилгадаг. Энэ аргыг өөр хромон хэрэгслүүд дээр ч ашиглаж болно. Гэхдээ байн байн их хэмжээний оогоор хүчтэй үрэх нь эсрэгээрээ хромны гялалзсан өнгийг үрж, зураастуулах магадлалтай.
15. Гар утасны дэлгэц цэвэрлэгч
Дэлгэцэндээ хамгаалалтын наалт наагаагүй бол гар утасны чинь дэлгэц зураастах магадлалтай. Шүдний оо нь гар утас болон тоглоомын консолиудын дэлгэцийг цэвэрлэж чадна. Даавуун алчуурт багахан оо түрхээд дэлгэцээ зөөлөн үрж арчаад өөр алчуураар оог арчиж арилгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top