Хятадын Засгийн газрын тэтгэлэгийн хэмжээ 99800 юань хүртэл нэмэгдэв

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 24

 БНХАУ-ын  Санхүү, Боловсролын яам гадаад оюутны тэтгэлэгийн системд өөрчлөлт оруулж буйгаа   мэдэгдлээ. Энэхүү өөрчлөлт нь тус улсын Засгийн газрын шугмаар зарлагддаг тэтгэлэгт  хөтөлбөрт хамаарагсдад  хамааралтай юм.

Шинэчлэгдсэн журмаар төгсөх ангийн оюутан, магистр болон докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй хүмүүсийн жилийн тэтгэлэгийн хэмжээг  66200- 99800 юань хүртэл нэмэгдүүлжээ.

Баклаврын зэрэг хамгаалахаар суралцаж буй оюутан жилдээ 59200-62200 юань, магистрын ангийн оюутан 70200-79200 юань, докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй хүмүүс жилдээ 92800-99800 юань авахаар болжээ.

Тэтгэлгийн шинэчлэгдсэн журам өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top