Энэ жил ЕБС-ын элсэлтийн ерөнхий шалгалтад орсон өөрчлөлтийн тухай болоод удахгүй зохион байгуулагдах монгол хэл, бичгийн шалгалтын бэлтгэл ажлын талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Их, дээд сургууль элсэгчдээс авах гэж буй монгол хэл бичгийн шалгалтын олон янзаар ярьж бичиж байна. Үүнд тайлбар хийж үнэн зөв ойлголтыг уншигчдад өгөхгүй юу?
-Засгийн газрын 2006 оны 37-р тогтоолын дагуу их дээд сургуульд элсэгчид монгол хэлний шалтгалтыг сонгож өгдөг байсан. Харин өнгөрсөн жилээс монгол, хэл бичгийн шалгалтыг бүх элсэгчдээс авдаг болсон. Энэ жилийн тухайд тус шалгалтад 400 ба түүнээс дээш оноо авсан байх ёстой гэсэн босго тогтоосон. Гэтэл үүнийг 100 хувь монгол бичгээр шалгалт авах болсон мэтээр андуурч байгаа олон хүн байгаа юм. Монгол хэл бичгийн шалгалтын тухай бага зэрэг тайлбарлая. Монгол хэл бичгийн шалгалт нь сурагчдын уншаад ойлгох, зөв бичих, монгол бичгийн унших, зохион найруулах чадваруудыг шалгах үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Тэгэхээр шалгалтын 25 хувийг монгол бичиг эзлэлж байгаа юм.
- Яагаад ийм босго оноо тогтоох болсон бэ?
-Шалгалтад босго оноо тогтоож өгсөн нь олон давуу талтай. Тухайлбал их, дээд сургуульд элсэгчдийн чадвар сайжрах юм.
-Шалгалтын бүртгэл дууссан гэж сонсон. Бэлтгэл хэр хангагдсан бэ?
- Энэ сарын 9-ний 18 цагт бүртгэл дууссан. Энэ жилийн хувьд ЕБС-д сурч байгаа 20 орчин мянган хүүхэд, 2015 оноос өмнө ЕБС төгссөн 5 мянга орчим хүүхэд шалгалт өгөх болов уу гэж тооцоолсон. Тооцоолсон ёсоор 24 мянган сурагч монгол хэл бичгийн шалгалтад орохоор бүртгүүлээд байна. Шалгалтыг энэ сарын 21-нд зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтаар 400 оноо авч чадаагүй тохиолдол ирэх сард дахин шалгалтад хамрагдах боломжтой. Харин хоёр удаагийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд анх аль банкны ямар дансаар дамжуулж Боловсролын үнэлгээний төвд шалгалтын хураамж төлсөн байна түүнийг буцааж олгоно.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 4 )
шалгалтад тэнцээгүй хүний мөнгийг буцааж олгох ямар хэрэг байна вэ? Иргэдээ жаахан хариуцлагатай болгооч.
Hkarin monhkel bichgiig standartiin dagyy sain zaaj bsan bol yahkab Oromdood zarim yed orohkgyi baigaa shuu dee Bagsh nariinhkaa er ni mongol hkelnii hkicheelee yaj zaaj baigaag ehkleed shalgaachee Estoi oromdoj baina durem ch zaahkgyi baina shuu ..
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАГТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Mongol bichigiin galiglal gegch zuiliig avch hayaachee