Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ. Тиймээс өнөөдөр сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн туурвисан үлгэрийн зургаан номныхоо талаар мэдээлэл хийх аж. Хэвлэлийн бага хуралд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, зохиолч, СГЗ До. Цэнджав, яруу найрагч Б.Галсансүх нар оролцох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )