Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын нэг хэсэг болсон монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд орон даяар болсон бөгөөд уг шалгалтын хариу өчигдөр гарчээ.
Энэ жилээс монгол хэл, бичгийн шалгалт босго оноотой болж, шалгалтыг хоёр удаа авч байгаа юм. Хэрэв монгол хэл, бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан бол дахин шалгалтад хамрагдаж болно. Ийм 400-аас доош оноо авсан шалгуулагчид энэ сарын 25-ны 12.00 цагт дахин шалгалтад хамрагдах бөгөөд дахин шалгалтад бүртгүүлэх шаардлагагүй юм байна. Түүнчлэн тус шалгалтад хамрагдаагүй иргэдийн хувьд дахин шалгалтад орох боломжтой бөгөөд энэ сарын 7-14-ны хооронд монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийг www.eec.mnсайтаар өөрсдөө онлайнаар хийж баталгаажуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )