Их дээд сургуульд элсэгчид монгол хэл бичгийн шалгалтад 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтад орох боломжтой. Энэ онд ерөнхий боловсролын сургуулийг 19.293 сурагч төгсөж, өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25.000 орчим хүн ЭЕШ өгөх тооцоо гарсан. Шалгалтын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цагт дуусна. Харин шалгалтын зургаадугаар сарын 18-21-ны хооронд дөрвөн өдөр авахаар болжээ.
Зургаадугаар сарын 18
10:00-11:20 цаг Монгол Улсын түүх
13:00-14:00 цаг Хими
16:00-17:20 цаг Англи хэл
Зургаадугаар сарын 20
08:30-09:50 цаг Газар зүй
11:30-13:10 цаг Математик
14:30-15:50 цаг Биологи
17:10-18:20 цаг Монгол хэл
Зургаадугаар сарын 21
08:00-09:40 цаг Физик
11:30-12:50 цаг Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 цаг Орос хэл
Сэтгэгдэл ( 0 )