МУИС элсэгчдээ ирэх даваа гарагаас бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн онлайн бүртгэл 27-нд эхэлнэ.

МУИС бүртгэлээ онлайн хэлбэрээр явуулах бөгөөд Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлнэ.

Ингэхдээ Оюутан хөтөлбөрт бус элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулиас сонголт хийж өөрөөр хэлбэл тухайн бүрэлдэхүүн сургуульд элсэх хүсэлтээ гаргана гэсэн үг юм.

ЭЕШ-ын дүн гармагц тухайн элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулийн онооны жагсаалтад хамгийн өндөр хувилбараар жагсааж байр эзлүүлнэ. Шинээр элсэгчид суурь хичээлүүдээ үзэж дууссаны дараагаар мэргэжлээ сонгоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top