Ц.Отгонбагана: Хонхны баярын хавтгайран, сунжирдаг байдлыг таслан зогсооно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

Манайд хонхны баярыг хавтгайруулан тэмдэглэдэг жишиг тогтоод удаж байгаа. Албаныхан энэ байдлыг таслан зогсоохоор зарим шийдвэрийг гаргасан байна.

Чухам ямар шийдвэрүүд гарсан тухай Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодруулахад “ЕБС-ын 1,5,9-дүгээр ангиудад хонхны баяр тэмдэглэхийг Нийслэлийн боловсролын газраас албан ёсоор хориглосон. Зөвхөн 12-р ангиудад зөвшөөрч байгаа.  Их дээд сургуулиудын хувьд сурсан мэдсэнээ тайлагнах тайлант өдөрлөг хэмжээнд зохион байгуулах юм.  Мөн дүүргийн хэмжээнд нэг өдөр тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлийг өгсөн. Ингэснээр хонхны баярын хавтгайран сунжирдаг байдал үгүй болох юм” гэлээ.

Нийслэл хотын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд ЕБ-ын  213 сургуулийн нийт 26120 сурагч,  94 их дээд сургууль, коллеж,  МСҮТ-ийн 22 мянга орчим оюутан төгсөнө гэсэн судалгаа гарчээ.

ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой энэ жил өмнөх жилүүдээс 3 дахин бага төгсөгчид төгсөж байгаа  аж.  Тиймээс хонхны баяр энэ жил тун эмх цэгцтэй болно гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

А.Чимгээ  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туяа(27.123.214.122) 2015 оны 06 сарын 17

та их зөв юм хийх гэж байгаа юм байна хонхны баярыг цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл хийж эцэг эх бидэнд нилээд дарамт үзүүлдэг нь хэвээр байна нэг хүүхрдээс доод зах нь 45000 төг орж байна. өмнөговь аймагт

0  |  0
Нараа(202.179.20.90) 2015 оны 06 сарын 05

Боловсролын салбарт байгаа гажуу болгоныг сайн муу хэлүүлэн засаж яваа танд ажлын улам их амжилт хүсьж ихийг сэдэхийг хүсье

0  |  0
BB(219.117.106.27) 2015 оны 05 сарын 10

Zugeer ayataihan zohion baiguulaad l jishig togtoochihooch dee. Mungu tugrug urehguigeer sursan medsenee tailagnadag ch yumuu. Sport udurlug ch yumuu baidlaar hiigeed l surgachihval bolno sh dee. Shuud l boliulna geed baidag ni zuv ch yum uu buruu ch yumuu.

0  |  0
Top