“Үндэсний бичиг үсгийн баяр-2015” өнөөдөр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилготой зохион байгуулагдаж байгаа “Үндэсний бичиг үсгийн баяр-2015” арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийнэ.

Энэ арга хэмжээ Монголын Үндэсний номын сангийн өмнөх талбайд 11.00 цагт  эхэлсэн бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр “Монгол бичгийг залах ёслол", Уран бичих төлбөрт үйлчилгээ, номын худалдаа, Үнэт ховор номын музейн үзэсгэлэн, монгол бичиг үсгийн цахим болон уламжлалт үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

 “Үндэсний бичиг үсгийн баяр-2015” –ны үеэр доорхи арга хэмжээнүүд зохиогдох юм байна.

- “Болор цом” хүртсэн яруу найрагчдын шүлгүүдийг уран сэтгэмжтэй, хичээнгүй бичих уралдаан

- “Болор цом”-ын шагналт яруу найрагч, уншигчдын уулзалт

- “Монгол бичгийн цахим хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага

- “Монгол бичиг үсгийн дурсгал” үзэсгэлэн / уламжлалт, цахим/  болно

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top