Даваасамбуугийн Ганмаа хэмээх Монгол эмэгтэй дэлхийн хамгийн шилдэг их сургууль болох АНУ-ын Харвардын их сургуульд багшилдаг цорын ганц монгол хүн. Тэрээр нийслэлийн 23-р сургууль, АУИС, Японы “Яманаши” АУИС-д докторын сургалт, АНУ-ын Харвардын АУИС, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийг тус тус төгсчээ. Одоо тэр гэр бүлийн хамт АНУ-ын боловсролын хот Бостон хотод ажиллаж, амьдарч байна.
Д.Ганмаа “Харвард”-д суралцаж байх хугацаандаа “Д витаминаар баяжуулсан сүү хүүхдийн өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлж буйг судлах” судалгааны ажил хийжээ. Тэрээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа " Харвард бол эрдэм мэдлэг, оюуны чадавхи, нэр хүндийн бренд. Зөвхөн АНУ төдийгүй бүх улс орнуудыг хамарсан олон судалгааны ажлууд энд хийгддэг. Ийм төслүүдийг маш сайн боловсруулж, шилдэг эрдэмтнүүдтэй өрсөлдөж , тэднээс давж байж л хэрэгжүүлэх боломжтой болно. Тухайн хүнд байгаа оюуны чадварыг маш сайн ашигладаг төдийгүй, шавхаж чаддаг. Яг үнэндээ Харвардад багшийн цалин нь тийм ч өндөр биш. Гол нь судалгааны ажил нь анхаарлын төвд байж,хийх нөхцөл боломжоор сайн хангаж, сайн үнэлдэг" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл ( 6 )
MGL gaihamshig MGL tuurgatanii 100 erhemiin neg baina bayarlalaa eruul enh az jargal sain saihan buhniig eruuj ajliin amjilt husie
amjilt husie
:x
:-bd
Mundag yumaa ajild chini amjilt husey ~O)
mundag busgui bn shuu.tsaashdiin ajild ni amjilt husie