Монголын оюутнуудад сургалтын төлбөрийн хүүгүй зээл олгохоор болов

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 22

Ирэх хичээлийн жилд дотоодын их, дээд сургуулийн I, III курст элсэн орох оюутнуудад Япон улсын “Мабучи” сангаас тэтгэлэг олгохоор болжээ. Тэтгэлгийг сургалтын төлбөрийн хүүгүй зээл хэлбэрээр өгөх бөгөөд хэмжээ нь 1500 ам.доллар байх юм. Энэ нь сурлага сайн, сурах эрмэлзэлтэй боловч санхүүгийн боломжгүйн улмаас мэргэжил эзэмшиж чадахгүйд хүрээд байгаа оюутныг дэмжих зорилготой аж. Болзлыг хангасан оюутныг суралцах хугацаанд дээрх тэтгэлгийг олгоно. Гэхдээ сургуулиа төгсөөд ажилд орсны дараа хоёр дахь жилээсээ буцааж төлөх журамтай. Гэр бүлдээ санхүүгийн дарамт учруулахгүйгээр их, дээд сургуульд суралцаж, төгссөн хойноо эргүүлж төлөх боломжийг хангаж өгдгөөрөө энэхүү тэтгэлэг ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2015 оны 08 сарын 11

That”s a clever answer to a tricky quieston

0  |  0
Top