Монгол охин Америкт “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс”-ээр тодров

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 10

Холливудын нэрт жүжигчин Сандра Буллокийн тоглосон Холбооны Мөрдөх Товчооны ажилтан хэрэг илрүүлэхээр миссийн тэмцээнд ордог кино санаж байна уу. “Мiss Сongeniality” хэмээх уг киноны нэрээр нэрлэгдсэн номинацийн эзнээр саяхны нэг өдөр нэгэн Монгол охин тодорлоо. Батхишигийн Цэлмүүн хэмээх 17 настай Монгол охин АНУ-ын Сан-Фрациско хотод зохион байгууллагдсан “Miss Asian America Pageant” хэмээх нэр хүндтэй басхүү олон жилийн түүхтэй тэмцээнд оролцож дээрх буюу “Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс”-ээр тодров. АНУ-д ажиллаж, амьдардаг Ази охидыг оролцуулдаг уг тэмцээн 30 дахь удаагаа ийнхүү зохино байгуулагдаж 8 сарын 8-нд эцсийн дүнгээ гаргажээ. Ингэхдээ оролцогч охидыг 7 сарын 21-нээс 7 сарын 31-ний хооронд сошиал ертөнцөд өрсөлдүүлж, сошиал хэрэглэгчдээс санал авчээ. Харин 8 сарын 8-нд Сан-Франциско хотын “Palace of Fine Arts” ордонд болсон хаалтын ажиллагаан дээр дүнг нэгтгэхэд 17 хүрээд тун ч удаагүй Б.Цэлмүүн “үзэгчдийн хайртай мисс”-ээр тодорсон юм. Тэгвэл уг тэмцээнд Вьетнам гаралтай Женнифер Чун хэмээх эмэгтэй ялагчаар тодорч, хатан хааны титэм өмссөн юм. Зөвхөн 17-22 насны ази охидыг оролцуулсан уг тэмцээнд түрүүлснээс өөрцгүй амжилт үзүүлсэн Б.Цэлмүүнийг каратэчин бөгөөд Сан-Франциско хотод зохиогдсон  “Oyama world tournament" хэмээх олон улсын каратэгийн тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ. Мөн үүнээс өмнө хоёр удаа иймэрхүү олон улсын шинж чанартай каратэгийн тэмцээнээс хоёр удаа мөнгөн медаль хүртэж байжээ. Б.Цэлмүүн Калифорни мужийн Аламеда хотод ахлах сургуульд сурдаг бөгөөд Монголын үндэсний бүжгүүдээр бүжиглэж, теннис тоглох дуртай гэв. Мөн тэрбээр сургуулийнхаа бадминтоны ахлагч аж. Гэхдээ ирээдүйд архитектурч болохыг мөрөөдөж явжээ. Энэ мөрөөдөл нь ч биелэх боломжтой боллоо. Учир нь миссийн тэмцээн тэмцээнд амжилттай оролцсон түүнд “University of Berkeley” үүд хаалгаа нээж, ирж суралцахыг урьсан байна. Ингээд цагаачдын орон АНУ-д Хятад /Хятадаас хамгийн олон буюу 7 охин оролцсон/, Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Филиппин зэрэг Азийн олон орон, ингэхдээ нэг орноос хэд ч хамаагүй олон охин оролцсон дээрх тэмцээнд Монгол Улсаа анх удаа төлөөлөн оролцож, амжилт гаргасан Б.Цэлмүүндээ амжилт хүсье.

Э.Төгс


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(103.229.123.144) 2015 оны 08 сарын 13

GOOD LUCK!

0  |  0
H(173.9.212.2) 2015 оны 08 сарын 11

University of berkeley aimar tom surguuli delhiin hemjeenii goe ym

0  |  0
d(103.229.120.76) 2015 оны 08 сарын 10

ene ohinii eej ni tsagtaa miss ywsiimaa

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 08 сарын 10

bucad ni ys muutai tolog shig xaragdaj baina manai tselmuun

0  |  0
Top