Эмэгтэйчүүдэд гэрлэлтээ цуцлуулсан даруйдаа нөхөрт гарахыг зөвшөөрлөө

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

Японы Дээд шүүх 1898 онд батлагдсан эмэгтэйчүүд гэрлэлтээ цуцлуулсанаас хойш хагас жилийн дотор дахин гэрлэхийг хориглоно гэсэн хуулийг цуцалжээ.

 2013 онд Окаяма дахь 30 настай оршин суугч эмэгтэй 2011 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нөхрөөсөө салсан боловч зургаан сарын турш шинэ гэрлэлтээ батлуулахыг хүлээсэн байна. Энэ нь түүний эрхийг зөрчиж сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлсөн хэмээн шүүхэд гомдол мэдүүлж Засгийн газраасаа хохирол барагдуулж өгнө үү хэмээн 1,65 сая иен буюу 13,6 мянган доллар нэхэмжилжээ.

 

Энэхүү хуулийг хэрвээ хүүхэд эцэг, эх хоёр нь салснаас хойш зургаан сарын дотор төрсөн бол хүүхдийн эцэг хэн болох талаар гарч болзошгүй маргаанаас зайлсхийхийн тулд мөн баталжээ. Ихэнх тохиолдолд салсанаас хойш хэдэн сарын дараа төрсөн хүүхэд хуучин нөхрийн хүүхэд болдог байсан бөгөөд биологийн эцэгт нь шууд гэрлэлтээ баталгаажуулж чадаагүйн улмаас хүүхдээ өргөж авах шаардлага гардаг байжээ.   

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top