Энгийн хүмүүсийн аура (гэрлэн бүрхүүл) шар, ногоон өнгөтэй байхад индиго хүмүүсийн аура нь нил ягаан өнгөтэй байдаг. Индиго хүн багаасаа онцгой зан ааштай, сэтгэн бодох чадвараараа ямагт давуу байгаа нь мэдэгдэж эхэлдэг. Хоёр гурван настайгаасаа уншиж, бичиж, бодож сурдаг нь энгийн тохиолдол гэнэ.
Индиго хvvхдvvд хvн төрөлхтөнд өөр ертөнцийн үүдийг нээж өгнө гэдэг. Ер бусын хүүхдүүдийн асуудлаар нухацтай судалгаа хийсэн Америкийн судлаач Ли Кэрроллын ачаар гоц авьяастнуудын тухай албан ёсны индиго хэмээх нэр бий болсон юм. Тэрбээр шинжлэх ухаанд хvлээн зөвшөөрөгдөөгүй маргаантай арга буюу ер бусын хүүхдүүдийн аураг судлахаар шийджээ
Индиго хүүхдүүдийн IQ нь дунджаар 130 бол жирийн хүнийх дунджаар 80 байдаг.
Харин өнөөдөр 100 хүүхдийн 70-ынх нь аура ер бусын өнгөтэй болсон гэж эрдэмтэд үздэг. Ойрын ирээдүйд шинээр мэндлэгсдийн 90 хувийнх нь аура хөх зосон өнгөтэй болох бөгөөд онцлог чадвартай байх аж. Индиго хүүхдийн эрин бий болох нь гэнэтийн зүйл биш гэж ярьдаг. Зарим онолоор түүхийн хамгийн түгшүүртэй цаг мөч ойртож гамшиг бий болох нь зайлшгүй ч дэлхий дээр шинэ соёл иргэншлийн үрийг суулгах хүмүүс мэндэлж эхэлж байгаатай хэн ч маргахгүй биз ээ.
Тэд энгийн хүүхдээс юугаараа ялгагддаг вэ:
1970 оноос эхлээд өөрийнхөө сонгосон зүйлдээ гайхалтай амжилтаданд хүрдэг ер бусын зөн билэгтэй хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт төрж эхэлжээ. Эхлээд индиго ауратай хүүхдүүд төрж байсан, дараа нь цэнхэр туяаны хүүхдүүд төрж эхэлсэн аж.
2000 оноос хойш бүр талст ауротой хүүхдүүд төрсөөр байна.
Тэдний оюуны илтгэцүүр маш өндөр түвшинд байдаг. Цэнхэр, хөх, талст, индиго зэрэг ер бусын ауратай хүмүүсийн баруун зүүн тархи нь хоёулаа жигд хөгжсөнөөс хэл, шинжлэх ухаан, урлагийн салбаруудад гайхалтай амжилт үзүүлдэг аж. Өөрөөр хэлбэл өндөр түвшний сүнснүүд гэсэн үг. Эдгээр хүүхдүүдийн төрөлтөөр дэлхий давалгаалж байгаа нь тохиолдлын хэрэг биш юм.
Энэ хүүхдүүдийг цоо шинэ дэлхий ертөнц, соёл иргэншлийг цогцлуулна гэдэгт итгэж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
Одоогоос 6-7 жилийн өмнөөс анх ажиглагдсан цэнхэр өнгийн гэрлийн бүрхүүлтэй хүүхдүүдийн тухай номондоо Монголын эзотерикийн ухааны академийн тэргүүн эзотерикч Н.Сома өнөөдөр төрж буй хоёр хүүхэд тутмын нэг нь ийм гэрэлтэй байгаа тухай өгүүлжээ.
Эдгээр хүүхдүүдийг дөрвөн төрөлд ангилсан байдаг.
10 мянган хүн тутмын зөвхөн нэгд тохиолддог оюуны илтгэцүүрийн үнэмлэхүй үзүүлэлтийг эдгээр хүүхдүүд хангаж чадаж байгаагаас гадна, хүний биеийг нэвт хардаг, наймаас 10 хуудастай нотыг нэг удаа сонсоод алдахгүй тоглодог, хоёроос гурван сартайдаа үг хэлдэг, зайнаас нөлөөлөх зэрэг олон гайхамшигт гэмээр чадварууд тэдэнд ажиглагджээ.
ДОХ-ын халдвартай эцэг, эхээс төрсөн Индого хүүхэд төрснөөсөө хэсэг хугацааны дараа цоо эрүүл болж чадсан тохиолдол 2010 онд гарсан байна.
Эдгээр хүүхдүүд хүн төрөлхтний шинэ үе-шинэ онол, шинэ шашныг дэлгэрүүлнэ, гэхдээ арай л балчир байна гэж судлаачид дүгнэсэн аж. Ийм хүүхдүүдтэй маш зөв харьцахыг тэд онцлон анхааруулж байгаа бөгөөд өндөр хөгжилтэй улс орнуудад тусгай программаар тусгай сургууль, цэцэрлэгүүд байгуулан сургаж эхэлсэн байна.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )