БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ хичээлийн жилийн ЕБС-ийн хичээлийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг танилцуулсан. Тэгвэл уг хуваарийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт ирэх пүрэв гарагт эхлэх ба орон даяар бүх ангийн сурагчид зэрэг амрах юм.
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ
Нэгдүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
Хоёрдугаар улирлын амралт
-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
-VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;
Гуравдугаар улирлын амралт
-Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;
Зуны амралт
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
-VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ
Нэгдүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
Хоёрдугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
- VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;
Гуравдугаар улирлын дундуур
- Цагаан сарын амралт 1 долоо хоног;
Гуравдугаар улирлын амралт
-Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
Зуны амралт
-I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
-III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 0 )