Энэ жил “Хантайшир” бөхийн дэвжээний 15 жилийн ой тохиож байна. Дэвжээний бөхчүүд ойгоо угтаж олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь сурагчдад үлгэрийн ном хандивлах арга хэмжээ юм.
Тухайлбал тус дэвжээний бөхчүүдийн төлөөлөл өчигдөр Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн номын санд 200 ширхэг үлгэрийн номыг гардуулж өгсөн байна.
Дашрамд өгүүлэхэд “Хантайшир” бөхийн дэвжээний 15 жилийн ойн барилдаан маргааш буюу энэ сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Сэтгэгдэл ( 0 )