М. Санжаа: Уран зохиолоор хүн байхын боловсрол олгодог

2016 оны 12 сарын 02

МУБИС-ийн докторант, Идэр дээд сургуулийн багш

 

Уран зохиолоор хүн байхын боловсрол олгодог

Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино хэмээн заасан байна. Үүнээс гадна боловсролд шинжлэх ухааны салбар бүрийн үүднээс хандах нь түгээмэл болсон бөгөөд боловсрол гэдэг үгэнд олон тодотгол зүүн, хэлний боловсрол, экологийн боловсрол, урлагийн боловсрол, кино боловсрол... гэх зэргээр хэлэлцэх болжээ. Тэгвэл энэ удаад уран зохиолын боловсролын тухай тусгайлан авч үзэхийг зорилоо.

Уран зохиолын боловсролыг  тодорхойлохын тулд уран зохиолын зорилгыг авч үзэх нь зүйтэй. Уран зохиолын гол тусагдахуун нь хүн учраас уран  зохилын гол зорилго нь сонирхуулах, танин мэдүүлэх, үлгэрлэн сургамжлах, хүнийг ухаажуулах зорилгоос ангид байх аргагүй. Уран зохиол номлол бус, гоо сайхны үзэгдэл учир хүний сэтгэл санаанд төдийгүй оюун ухаанд нөлөөлөн өөрийгөө болон амьдралын утга учрыг эргэцүүлэн ухаарахад тусалж, хүний санаа сэтгэлийг ариусган хүнлэг болгож, гоо сайхны цэнгэл эдлүүлдэг ид шидтэй хэрэгсэл болно. Үүнээс үзвэл хүний оюун санааны төлөвшилд Монголын болон дэлхийн оюун санааны өв болсон үгийн урлагийн алдарт бүтээлүүдээр дамжуулан өвөрмөц ертөнц, амьдарлын үнэ цэнэ, хүн байхын утга учир, хүмүүнлэг энэрэнгүй зан төлөв, гоо сайхны нөлөөллийг УРАН ЗОХИОЛЫН БОЛОВСРОЛ гэе.

Утга зохиол судлаач доктор П.Батхуяг 2008 онд уран зохиолын тухай нэгэн ярилцлагандаа “хүн байхын боловсрол ирээдүйд үнэд орно”хэмээснийг энд дурьдах нь зүйтэй. Монголчууд хүний ёсонд үл нийцэх үйл хийгсдийг “хүнээ байх” гэж нэрийддэг байснаас үзвэл хүн байх эсэх нь өмнө ч байсан асуудал  бололтой. П.Батхуяг судлаач ирээдүйд гэж тийм ч холыг хэлээгүй гэдгийг бидний сонголтоор улс төрд заларсан“хүнээ байсан” экссайд дарга нар бэлхнээ гэрчилж өгсөн . Тэгэхээр бид эхлээд хүн болгоод дараа нь улс төр, эдийн засаг, гадаад хэл, техникийн... зэрэг боловсрол олгох нь зүйтэй мэт. “Хүн байх” -ыг юуны түрүүнд бид “Сэтгэл”- тэй холбон авч үзвэл зохистой. “Хүн байх”нь зөв сэтгэлийн илэрхийлэл ажээ. Нэгэн цагт их монгол улсыг цогцлоосон эзэн богдЧингис хаан “сэтгэлийг нь бус  биеий нь хурааваас оргүй хоосон, биеий нь бус сэтгэлийг нь хурааваас өөрөө ирмой” хэмээснээс үзвэл, хүн угаас сэтгэлийн амьтан бөгөөд яруу найрагч Б.Галсансүхийн хэлсэнчлэн, сэтгэл элэг шиг үрэвсэж, толгой шиг өвдөж, ходоод шиг цоорч, зүрх шиг зогсдог учраас хүнийг төлөөлөх чадвар түүнд бий гэлтэй. Одоо “сэтгэл”ийн тухай асуудлаа түр хойш тавиад уран зохиол түүгээр олгох боловсролын тухай асуудалдаа орьё.

Нийгэм эдийн засгийн хурдацтай  өөрчлөлтийн өнөө үед  “ямар ашигтай юм бэ ?” гэдэг асуулт бүх зүйлд тавигдах боллоо. Боловсролд оруулсан хөрөнгө орууллалт хамгийн ашигтай гэж нэгэн сэтгэгч нь айлдсан шиг санагдна.Харин авах гээхийн ухаанаар хандахыг бид өвгөдөөсөө өвлөсөн юм. Гадаад хэлний боловсрол ярьж, бичих ашигтай, санхүүгийн боловсрол хэмнэх, тооцоолох ашигтай, бизнесийн боловсрол өсгөх, хонжих ашигтай, техникийн боловсрол хялбарчилах ашигтай, харин урлаг, уран зохиолын боловсрол ямар ашигтай вэ? энэ асуултанд хариулахыг хичээцгээе.

2014 онын 2 дугаар сарын 3 нд Москва хотын 263 дугаар сургуулийн  ахлах ангийн сурагч сургуульдаа буутай нэвтэрч, гал нээн, сургуулийн жижүүрийг шархдуулан, багшийгаа буудан хороогоод, ангийнхныгаа барьцаанд авч, хоёр цагдааг шархдуулсны нэг нь амиа алдсан байна. Энэ үйл явдалтай холбогдуулан ОХУ ын ерөнхийлөгч Владимир ПутинИТАР-ТАСС- аар хийсэн мэдэгдэлдээ:Энэ үйл явдал бол эмгэнэл юмгээд  “Залуу үеэ уран зохиол, хөгжим, театр, драмын урлагийг ойлгодог, уран сайхны мэдрэмжтэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй юм. Хэрвээ энэ бүхэн зохих ёсоор хийгдэж байсан бол өнөөдрийн Москвад болсон эмгэнэлт явдал гарахгүй байсан билээ” - /"Надо воспитывать новое поколение зрителей с хорошим художественным вкусом, умеющих понимать и ценить театральное, драматическое, музыкальное литературное искусство. И если бы у нас делалось это должным образом, то, может быть, и трагедии, подобной сегодняшней московской, не было бы»/гэсэн байна. Тэрээр цааш хэлэхдээ; “Орос хэл, уран зохиол, соёлоо эрхэмлэн хайрлах нь даяарчлагдсан ертөнцөд өөрийн байр сууриа хадгалах үндэсний аюулгүй байдлын асуудал мөн”-/“Сбережениерусскогоязыка, литературы и культуры — этовопросынациональнойбезопасности, сохранениясвоейидентичности в глобальноммире”/гэснээс үзвэл уран зохиол түүгээр олгох болвсрол үнэмлэхүй ач тустай байх нь. Энэ явдлаас ч болсон уу, өөр хүчин зүйл ч байсан уу,ОХУ уран зохиолын сургалтын цагаа нэмэж чанарт нь онцгой анхаарах болсон байна.

Ах гүрэн  эх оронч сэтгэлтэй шинэ орос хүн бэлтгэх  үндэсний уран зохиолоо идэвхийлэн судлаж, түгээн дэлгэрүүлж байхад, манай зарим“хүнээ байсан”экс удирдлагууд хүн байхын боловсрол олгодог уран зохиолын хичээлийг сургалтын програмаас хасах шийдвэр гаргаж байсныг бид сайн мэднэ.

Эрдэм сурахаар одож буй хүүдээ хүний ертөнцөд төрүүлж өсгөсөн аав ээж нь “сайн хүн болоорой” гэж захидаг нь нэг талаар хүн болоогүй байгааг нь илэрхийлэх бөгөөд  цаашид хүн болохыг нь хүсэн ерөөж хэлсэн хэрэг. Хүн болох тэр үйлд уран зохиол багагүй үүрэг хүлээдэг учраас ямар үлгэр ярьж өгөх, ямар шүлэг цээжлүүлэх, ямар өгүүллэг, тууж уншуулах вэ? гэдэг асуудал урган гарна.

Уран зохиолын чанарын талаар авч үзэхэд их зохиолч  В. Инжаннашийн  “Хүмүүний“сэтгэл”ийг хөдөлгөж эс чадваас  хөнгөн бийрийг хөшихюун”  гэсэн мөрүүд эрхгүй санаанд бууна.1940 өөд оны үед уран зохиолын сургалтыг үзэл сурталын зэвсэг болгон ашиглаж байсныг эс тооцвол, манай их уран зохиолд хүмүүний “сэтгэл”ийг хөдөлгөж ухамсарт нь нөлөөлөн хүн байхын учир утгыг таниулж, гоо сайхны цэнгэл эдлүүлэх бүтээлүүдийг үгийн уран дархчууд маань бүтээж чадсантай маргах хүн  үгүй.

Ингэхээр уран зохиол түүгээр олгох боловсрол бол ирээдүй хойч үеийн “сэтгэл”гээнд эх оронч зан чанар хүнлэг  энэрэнгүй ёс суртахуун төлөвшүүлж жинхэнэ монгол иргэн бэлтгэх ач холбогдолтойг онцолж байна. Саяхан үндэсний телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр 2016-2017 оны хичээлийн жилд ЕБС-ийн 92 хүүхэд амиа хорлосон тухай яриж байх юм. Үүний шалтгааныг салбарын мэргэжилтнүүд цахим доромжлол хэмээн үзэж, сургуульд гар утас хэрэглэхийг хориглох шийдвэр гарсан нь зөвхөн хичээлийн цагаар утас хэрэглэхгүй байх үндэслэл болж байгаа юм. Харин хүүхдийн “оршихуйн сэтгэл”ийг хүмүүнжүүлэх урлаг утга зохиолын нөлөөллийг нэмэгдүүлсэн бол үндсэн асуудалруугаа илүү ойртоно гэж санана. Эцэст нь дахин хэлэхэд уран зохиол бол хүн байхын боловсрол олгодог хүн судлалын эх хэрэглэгдэхүүн юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ринагын Нэргүй(66.181.161.116) 2023 оны 11 сарын 09

Маш зөв амжилт хүсье илүү олон хүнд хүрэх болтугай

0  |  0
Сумъяа(202.9.46.21) 2019 оны 11 сарын 25

Зөв. Хүн л байх юм бүх зүйл аяндаа сайхан болно

0  |  0
Б.Оюунаа(64.119.26.218) 2019 оны 11 сарын 22

Үнэхээр үнэн!!!!\nТантай санал нэг. \nСэтгэлийг нь ховсдож, хүнээр хүн хийхгүй юм бол уран зохиолын багш гэж, ногоолин эрдэнийн самбарын өмнө зогсож юугаа хийх вэ?! Уран зохиол үгийн урлаг. Авьяас, амьдралаас ургаж гарсан, чин сэтгэлээсээ урсган хайлан бүтээж туурвисан сэтгэлийн урлагийг сэтгэлд хүргэж, сэтгэлтэй зааж байж, сая сэтгэлийг эх барьж авах болно гэдгийг бүгд ойлгодоггүй нь маү харамсалтай!!! Хуурай номлоод, тулгаад байж болохгүй! Урлагийнх хэмжээнд өгвөл л сая хүмүүний сэтгэлийг ариусгаж, гайхамшгийг бүтээдэг уран зохиолын хичээлийн үнэ цэнэ гэдэг үнэхээр зааж чадвал АГУУ!!!

2  |  0
Lkhagii(202.55.188.82) 2019 оны 11 сарын 21

Saihan helsen.bn.

0  |  0
A. Sambuu. (43.228.129.73) 2019 оны 11 сарын 21

Sanjaa bagshaa, you are real intellectual . I liked your paper and I proud you.

0  |  1
Монгол(139.5.216.48) 2016 оны 12 сарын 09

Үнэхээр тансаг, аялгуутай, хэлжээ.

0  |  0
Uranbileg(202.70.46.236) 2016 оны 12 сарын 04

Mindag

0  |  0
Р.Өлзийбаяр(112.72.11.124) 2016 оны 12 сарын 03

Уран зохиолд шимтэн орвол түүний бал бурам хүнийг төлөвшүүлж хүн байхын утга учрыг таниулна Сайхан хийцтэй уран зохиол хүний боловсролд сайн сайханаар нөлөөлөх нь дамжиггүй Манай Мягмарын Санжаа мундаг боловсролтой багш хүн Муу ээж нь насаараа л сурган хүмүүжүүлэгч хийлээ шүү дээ!

0  |  0
Top