Гэрээ энергижүүлэх ЭНГИЙН 9 АРГА

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 11

Фэнг Шүй угтаа Хятадаас гаралтай гэж хэлэгддэг боловч Монголчуудын Монгол гэрийн бүтэц байршилд жинхнээр агуулагдсан байдаг.

Таван махбодийн энергиэр гэрийн тавилга эд зүйлээ байрлуулдаг байсан манай монгол ахуй уламжлал агуу гэдэгтээ маргашгүй. Фэнг шүй буюу гэрийн зохист энергийг хангахын өмнө та юун түрүүнд гэрээсээ сөрөг энергийг арилгах орчныг цэвэрлэх хэрэгтэй. Үүний дараа л та Фэнг Шүйгийн хүчит энергижүүлэлтийг ашиглах боломжтой ба өрх гэрийн тань амьдралд жинхэнэ эерэг хувьсал өөрчлөлтийг авчрах болно.

Та ямар ч шалтгаангүйгээр бие чинь эвгүйрхэж гэнэт стресст орох тохиолдол гарч байсан уу? Тэгвэл энэ нь тухайн өрөөнд ямарваа нэгэн таагүй энергийн урсгал орж ирсэнтэй холбоотой байж болно гэж Фэнг Шүй үздэг. Энэ тохиолдолд багахан цаг гарган өрөөний орон зайг өөрчлөхөд таны сэтгэл санааг өөд татаж илүү амжилттай ажиллаж, амьдрахад нь туслах болно.

Есийн тоо бол Фэнг Шүйд маш онцгой тоо юм. Тэгэхээр цуврал болгон танилцуулагдах эдгээр есөн энгийн аргыг гэртээ хэрэгжүүлснээр илүү сайн сайхан энергийг гэртээ урин дуудах боломжтой юм.

1. ГЭРИЙНХЭЭ ЧИХАРСАН САНЖИГНАСАН ЭД ЗҮЙЛСЭЭ ЗАСАХ !

Таны өрөөний хаалганууд дуу орон чихарч байна уу?

Ялангуяа үүдний хаалганд онцгой анхаар. Хамгийн түрүүнд нээгдэж хамгийн сүүлд хаагддаг хаалга бол үүдний хаалга. Хэрэв тэр хаалга тань хяхарсан чимээ гаргаад байвал таны сэтгэл санаанд яах аргагүй нөлөөлж байдаг. Ихэнхи хүмүүс энэ чимээг сонссоор байгаад дөжирчихдөг. Тос аваад үүдний хаалгандаа түрхэж эхэл. Өөр бусад хаалгуудаа ч мартав аа.

2. ҮҮДНИЙ ХААЛГАА АШИГЛА!

Ихэнхи хүмүүс машинаа гараж руугаа оруулаад байрныхаа арын хаалгаар гэр рүүгээ ороод явчихдаг. Хэдий энэ амар дөхөм боловч Фэнгшүйд үүнийг өөрийн чинь гэр орондоо сайн энергийг оруулах дуудах тэр замыг хаадаг гэж үздэг байна. Түрүүн дурьдсанчлан үүдний өрөө бол энергийг нэвтрүүлэх гол суваг. Иймд үүдний хаалгаараа долоо хоногт ядаж нэг удаа орж бай. Зүгээр л шуудангаа шалгахдаа үүдний хаалгаа нээгээд хаагаад ч байж болно.

3. ФЭНГ ШҮЙ УСАН САН БАЙРШУУЛАХ

Ус нь фэнг шүйд эд баялагийг илэрхийлдэг. Маш олон хүмүүс фэнгшүй усан санг гэрийнхээ хаана байршуулах талаар асуудаг. Фэнгшүйд усан махбодийг аль болох гэр рүү орох зүгт тавихыг мөрддөг. Энэ нь гэрийн гадаа эсвэл дотор ч байж болно. Гол анхаарууштай нь усны урсгал гэрийн чинь төв рүү урсан орж байхаар хандуулж тавих ёстой. Энэ нь угтаа гэр рүү тань эд баялаг байнга урсан орохыг билэгдсэн дуудсан билэгдэл юм.

4. ГАЛ ТОГООНЫ ӨРӨӨНИЙ УРГАМАЛ

Та гал тогооны өрөөгөө нэг сайн ажаарай. Гал тогооны тавилгын дээр зай ихтэй, тавилгагүй байхыг Фэнгшүй илүүд үздэг. Учир нь тавилга дээд хэсэгт байвал тоос шороо онцгүй энергийг татах гээд байдаг. “Чи” энерги тэнд очоод гацчихдаг ба тийм үхмэл энергийг өдөөж өгдөг ингэснээр таны амьдралд таатай байхгүй.

Хэрвээ тавилгын дээд хэсэгт орон зай ихтэй бол таньд Фэнгшүй тусалж чадах юм. Тухайн орон зайд гэрэл асааж мөн ногоон ургамал эсвэл гоёмсог хайр татам эд зүйлс байршуулахыг зөвлөж байна. Эдгээр нь орчныг амьд болгож энергийг маш сайхнаар урвуулдаг байна. Гоёмсог цэцэгс бол гайхамшигтай энерги дуудагч юм.

5. УГААЛГЫН ӨРӨӨНИЙ ХААЛГЫГ ЯМАГТ ХААЛТТАЙ БАЙЛГА

Мэдээж Фэнгшүйгийн хувьд энэ маш анхаарал татахуйц хэсэг юм. Уг санаагаар бол ус нь гэрээс гарч буй хэсэг. Нэгэнт ус эд баялагийг дууддаг тул мөнгө маань урсан алга болоосой гэж хүсэхгүй. Иймд таньд зөвлөхөд жорлонгийн суултуурын тагийг ямагт хааж бай. Үүний хамт угаалгын өрөөний хаалга ч хаалттай байх нь зөв.

6. УНТЛАГЫН ОР ТАНЬ ХААНА БАЙРШИЖ БАЙНА?

Фэнг шүйд таны унтах орыг зөв байхгуулахыг хамгаас чухалчилдаг ба энэ нь коммандын зүг чигт хамаарах ёстой. Учир нь та энд маш олон цагийг идэвхигүй унтаж амарч өнгөрөөдөг. Тэгэхээр таны унтах ор хаалганы эсрэг зүгт хаалга хөндөлсөхгүй мөн толгой нь хаалга руу харахгүй зэрэг талуудыг харгалзаж үзэх хэрэгтэй.

Мөн унтах орны тааз тань энгийн цэлгэр хоосон ямар нэг хөндлөн модоор тусгаарлагдаагүй байх нь эрүүл мэндийн талд сайн гэж үздэг байна.

7. УНТЛАГЫН ӨРӨӨНИЙ ЗУРАГТАА ХААЖ БҮРЖ БАЙ

Ихэнхи хүмүүс унтлагын өрөөндөө телевиз байршуулсан байдаг. Энэ тохиолдолд та тайван амрахад тухгүй байх нь бий Иймд та ямар нэг байдлаар телевизээ хааж бүрж байх нь зүйтэй. Телевизийн зүгээс маш хүчтэй энерги амрах өрөөнд тань шууд нэвтэрч тайван уур амьсгалыг эвдэх нь бий. Иймд шөнө унтахдаа зөөлөн даавуун алчуураар телевизээ хааж бүрэхийг зөвлөе.

8. БҮХ ЦОНХОО УГААЖ ЦЭВЭРЛЭЖ БАЙ

Хаврын урь орохоор л хүмүүс цонхоо угааж эхэлдэг. Гэхдээ энэ нь үлдэх саруудад цонх тань бохир байх ёстой гэсэн үг биш шүү дээ. Цонх бол таны ертөнцийг харах цонхыг билэгддэг. Орчлон ертөнц таньд юу санал болгож мөн юуг илгээж буйг таныг цонхоор дамжуулан хараасай гэж хүсдэг. Тэгэхээр та хуучин сонингоо авч байгаад усанд цуу буюу винегар хийгээд холиод арчаад үз. Хэдийгээр гадаа -30 хэм хүрч тачигнаж байгаа ч хоромхон зуур хир буртаг тоос арилж таны өмнө орон зай цэлийтэл нээгдэхийг та мэдрэх болно.

9. ОРОН ЗАЙГ ЦЭВЭРЛЭ

Хамгийн сүүлчийн зөвлөлгөөг хүргэе. Энэ бол та орон зайг цэвэрлэх тухай юм. Бидний гэр орчин маань янз бүрийн тоос тортог элдэв энергиэр дүүрдэг. Гэртээ буй хуучин муу тогтсон энергийг зайлуулж шинэ “Чи” энерги эрч хүчээр сэлбэх нь үргэлж таатай байдаг. Орчны энергийг сэргээх шинэчлэх арга янз бүр бий. Үүний дотор энерги цэвэрлэгч ургамал эсвэл хүж лаа асаах, жүржийн үнэрт тос энгэсэг цацах зэрэг аргууд бий. Та орчноо цэвэрлэхдээ эерэг сайхан энергиэр гэр тань дүүрч мөрөөдөл тань биелэгдэж байна гэж төсөөлөх нь маш сайн гэдгийг санаарай.

Таны амьдралын нэгэн чухал хэсэг болсон гэр орон тань үргэлж сайн сайхан энергиэр дүүрэн байх болтугай.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
davaasuren(27.123.214.120) 2017 оны 02 сарын 12

Mash zuv b.na

0  |  0
Top