Сурагчдын амралтыг сунгах талаар албаны эх сурвалж юу гэж хариулав?

2017 оны 01 сарын 16

Ханиад томууны цар хүрээ элбэг байгаа тул сурагчдын амралтыг сунгаж өгөх хүсэлтийг ЭМЯ-наас албан ёсоор холбогдох газарт нь хүсэлт гаргаад буй. Тэгвэл энэ хүсэлтийг тавьснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Иймээс сурагчдын амралтыг сунгах эсэх талаар албаны эх сурвалжуудаас мэдээлэл авлаа. 

БСШУСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Х.Өнөржаргалаас тодруулахад "Өнөөдрийн байдлаар буюу 2017 оны  нэгдүгээр сарын 16-ны байдлаар бидэнд энэ талаар чиглэл ирээгүй байна. Хэрвээ сурагчдын амралттай холбоотой ямар нэгэн мэдээлэл ирвэл албан ёсоор мэдэгдэх болно" гэсэн юм.

Харин Нийслэлийн Хэвлэлийн төлөөлөгч н.Батбаяраас тодруулахад "Энэ долоо хоногт сурагчдын амралтын талаар хэлэлцэнэ. Одооогоор тодорхой шийд гараагүй байгаа" гэсэн юм.

Мөн сурагчдын амралтыг сунгах талаар Нийслэлийн 82 дугаар дунд сургуулиас тодруулахад "Бидэнд тодорхой мэдээлэл байхгүй байна. Гэхдээ ахлах ангийнхан бараг хойшлохгүй байх. Харин бага ангийнхны хичээлийг хойшлуулж магадгүй юм шиг байна лээ" гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Suragch(112.72.12.74) 2017 оны 01 сарын 16

Ahlah angiiihan ch gsn amrah heregtei shdeee yagaad yalgawarkaad bgaan beee gadurr yawaad ter owchniig ahlah angiin huuhduud ch gesrn tusdag shdeee AHLAH ANGIIN HUUHDUUDIIG CH GESEN AMRAAY

0  |  0
Sodtuya(202.21.106.125) 2017 оны 01 сарын 16

baga angiin huuhduudiin amraltiig sungaasaidaa gaduur harshiliin bolon virust haniad mash ih bna ene tom darga uhaan gargaj nar ydaj bytshan huuhduudiig bodoosoi

0  |  0
Top