БАГА ЗАРДЛААР ОНОВЧТОЙ МАРКЕТИНГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 16

“Оюунлаг  Монгол хүний  төлөө” уриатай  “Зиндаа” сэтгүүл нь Монголын Үндэсний Маркетингийн Холбоо /МҮМХ/-той хамтран  жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор  “Бага зардлаар оновчтой маркетинг хийх гарц” сэдэвт маркетингийн цогц сургалтыг  өнгөрсөн бямба гаригт  /2017.01.14/  амжилттай зохион байгууллаа.

Сургалт “Бизнесийн орчин дахь ятган үнэмшүүлэх тактик”,  “Сошиал орчныг  маркетингтаа хэрхэн ашиглах”, “Монголын хэвлэл мэдээллийн зах зээл ба PR-ийг оновчтой хэрэглэх нь” зэрэг сэдвээр зохион байгуулагдав. Сургалтыг “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Х.Мандахбаяр, МОСАХ-ны Сургалт гишүүнчлэл хариуцсан дэд Ерөнхийлөгч, “Лектор” төвийн сургагч багш  Ц.Мөнхбаатар, Монголын сайтын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,”Сошиал Медиа” хөгжлийн төв-ийн гүйцэтгэх захирал Ж.Хулан нар  явууллаа. Энэхүү сургалтанд жижиг, дунд  бизнес  эрхлэж буй  30 гаруй байгууллагын маркетерууд оролцож, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө авч, хямралын үед хэрхэн бага зардлаар маркетинг хийх арга ухаанд суралцлаа.


Ингээд тус сургалтанд суусан хүмүүсийн  сэтгэгдлээс хүргэж байна.

“Галшинт”  ХХК-ийн захирал  Ч.Ганболд: Бизнесээ өргөжүүлэх, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд тус болох мэдлэгийг авч чадлаа. Сургалт маш үр өгөөжтэй болж өнгөрлөө. Мэдүүштэй,  суралцмаар зүйлүүд их байна. Энэхүү сургалтанд хамрагдсанаар тодорхой зорилго чиглэл,  төлөвлөгөө гаргаж үйл ажиллагаагаа идэвхжүүлэх арга замуудыг хаанаас ямар арга замаар яаж явуулахад нэлээд тус болсон маркетингийн цогц мэдээллийг авч чадлаа. Та бүхний  цаашдын ажилд тань амжилт хүсье.

Хувиараа бизнес эрхлэгч Б.Бямбасүрэн: Эдийн засгийн хямралтай энэ цаг үед бага зардлаар  оновчтой  маркетинг  хийх  тухай маш чухал сэдвээр бидэнд сургалт хийж байгаад баярлаж байна.   Интернэт, сошиал медиа, ухаалаг утас, 3G, 4G гээд харилцаа холбооны технологийн дэвшлүүдийг хэрхэн  маркетинг болгон ашиглах тухай  цогц мэдээллийг олж авлаа. Бид энэ бүхнийг  зөв ашиглаж чадвал бага зардлаар, хэн нэгний хамраалгүйгүйгээр бизнесээ  өөрсдөө өргөжүүлэх боломжтой юм байна. Гагцхүү бидэнд энэ талын мэдлэг мэдээлэл л дутагдаж байжээ. Тэгвэл үүнийг энэхүү сургалтаас олж авсандаа маш баяртай байна.

"Күнз" сургалтын төвийн менежер Ц.Тогоохүү: "Тухайн сургалтаас бодит жишээ болоод өнөөгийн бизнесийн байгууллагуудын энгийн хэрнээ сайн анзаардаггүй деталчилсан зүйлсийг багтаасан байсан нь таалагдсан" гэлээ.

 

 Энэхүү сургалт нь цаашид тогтмол зохион байгуулагдахаар болсныг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм. Учир нь энэ талын мэдлэг, мэдээлэл нь бизнес эрхлэгч болон албан байгууллага, компаниудад маш хэрэгцээтэй болох нь оролцогчдын хандлага, эрэлтээс харагдаж байлаа.

“Бага зардлаар оновчтой маркетинг хийх гарц” сэдэвтэй маркетингийн цогц сургалт нь бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй.

СУРГАЛТЫН ӨГӨӨЖ:

  • Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, мэдлэг олж авах
  • Монголын тэргүүлэх сайтуудад 900.000₮-ийн реклам сурталчилгаа нийтлэх эрх
  • “Зиндаа” сэтгүүлийг нэг улирал үнэгүй захиалах эрх
  • Монголын үндэсний маркетингийн холбооны нэг жилийн гишүүнчлэлийн эрх  
  • Нэр бүхий 20 байгууллага, брэнд бүтээгдэхүүнийг таван хувиас 50.000.000₮ хүртэлх хөнгөлөлттэй авах эрх
  • Сертификат олгоно.

 

Сургалт болох газар: СБД, 10-р хороо, MNBC кабелийн телевизийн байр, Live Conference Center

Холбогдох утас:  9519-9080, 9500-0188

 

 

 

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top