Гэр бүлийн хэрүүл маргааны үндсэн шалтгаан нь мөнгө, санхүү гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Бүр ноцтой зөрчилд ч хүргэдэг аж. Тиймээс санхүүгийн маргаанаа зохицуулах дараах зөвлөгөөг хүргэе.
-Юуны урьд зориуд цаг гарган мөнгө санхүүгээ ярилц. Мөнгө бол хэдхэн минутанд яригдах асуудал биш хангалттай цаг зориулах хэрэгтэй
-Аль болох нээлттэй илэн далангүй бай. Өр шир, өглөг авлагаа нууж хаалгүй хэлэх нь зүйтэй.
-Яриагаа хурцатгах, дуугаа өндөрсгөхгүй байхыг хичээ. Тийм тохиолдолд биеэ барь, хэрвээ чанга чанга дуугараад эхэлбэл санхүүгийн асуудлаа шийдэж чадалгүй харин ч маргаанаар дуусдгийг санах хэрэгтэй.
-Гэрийнхээ төсөвтэй холбоотой санхүүгийн бичиг баримтаа гаргаж, нэг бүрчлэн үз, ялангуяа бие биендээ зарлага гаргаснаа, өр тавьснаа баримтаар батла, энэ нь итгэлцлийг бэхжүүлнэ.
-Гэр бүлийн төсвөө хамтарч зохио, хэн байр, гэрлийн мөнгө төлөх, хэн нь хүнс худалдан авахыг яг таг тодорхой болго.
-Бие биендээ хувийн хэрэгцээнд зарцуулах төгрөг буюу халаасны мөнгө гаргаж өгч бай.
Гэр бүлийн санхүүгийн маргааны цаана илүү ноцтой асуудал болох өрхийн хэрэглээний дутагдал, хомсдол нуугдаж байдаг. Харин гайтай мөнгө л тэр шархыг сэдрээгч шалтаг болдог ажээ.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )