“AMAZON.COM”-д 27200 саналаар тэргүүлсэн монгол роман

2017 оны 01 сарын 24

Зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман amazon.com-оос явуулсан онлайн санал асуулгаар 30 хоногийн туршид тэргүүн эгнээнд байж нийт 27.200 хүний дэмжлэгийг авсан анхны монгол роман болсныг амжилтын мэдээнд онцолж байна.

Анх 2014 онд олны хүртээл болсон цагаасаа эхлэн уншигчдын дунд хамгийн эрэлт хэрэгцээтэй номын нэг болж ямагт “Бестселлер”-т шалгарч ирсэн уг роман англи хэл рүү орчуулагдсан бөгөөд гадаадын уншигчдын сонирхлыг ихэд татаж байгаа аж.

Amazon.com-ын санал асуулгын веб сайтад “Очир эрхшээгч” романы англи хэл рүү хөрвүүлсэн 1 дүгээр бүлгийг нь нийтэлсэн бөгөөд уншигч үүнийг уншаад таалагдвал сайтын санал өгөх цэс рүү орж олон шат дамжлагаар дамжин уг романыг дэмжих саналаа өгч байсан билээ. Гадаад, дотоодын уншигчдын дэмжлэгийг авсан “Очир эрхшээгч” роман тун удахгүй гадаад зах зээлд цахиур хагалах буй за.


Ц.Оюунчимэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сүрхий(139.5.216.153) 2017 оны 01 сарын 24

Монголчууд саэнал өгсөн юм чинь хэвлэхгүй шүү дээ. Амазон бизнес хийх гээд байна, түүнээс биш уралдаан зарлаагүй. Англи хэлтнүүд сонирхон санал ирүүлж байж л англи хэл дээр хэвлэдэг юм байгаа биз дээ

0  |  0
Top