“Оюунлаг Монгол хүний төлөө” уриатай “Зиндаа” сэтгүүл нь Монголын Үндэсний Маркетингийн Холбоо /МҮМХ/-той хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Бага зардлаар оновчтой маркетинг хийх гарц” сэдэвт маркетингийн цогц сургалтыг өнгөрсөн бямба гаригт /2017.01.21/ амжилттай зохион байгууллаа.
Сургалт Хямралын үеийн маркетинг, Сошиал маркетинг, PR-ийг оновчтой хэрэглэх нь буюу маркетинг төлөвлөлт, Бизнесийн орчинд ятган үнэмшүүлэх тактик зэрэг сэдвээр зохион байгуулагдав. Сургалтыг СЭЗИСийн багш МҮМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Б.Нандин-Эрдэнэ, Монголын маркетинг судалгаа шинжилгээний хүрээлэнгийн бизнес хөгжлийн захирал Х.Энхбат, МОСАХ-ны Сургалт гишүүнчлэл хариуцсан дэд Ерөнхийлөгч, “Лектор” төвийн сургагч багш Ц.Мөнхбаатар, Монголын сайтын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,”Сошиал Медиа” хөгжлийн төв-ийн гүйцэтгэх захирал Ж.Хулан нар явууллаа.
Энэхүү сургалтанд жижиг, дунд бизнес эрхлэж буй 20 гаруй байгууллагын маркетерууд оролцож, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө авч, хямралын үед хэрхэн бага зардлаар маркетинг хийх арга ухаанд суралцлаа.
Ингээд тус сургалтанд суусан хүмүүсийн сэтгэгдлээс хүргэж байна.
Т.Чингис “Байкал Рокки”
"Би бизнесийн сургууль төгссөнөөсөө хойш энэ төрлийн сургалтад суугаагүй. Энэхүү сургалтад суусандаа их баяртай байна. Миний хувьд үр өгөөжтэй байж чадлаа. Өнөөдөр орсон бүх хичээл таалагдлаа. Онцолж хэлбэл “Хямралын эсрэг менежмент” хамгийн их сонирхолтой байсан. Хямрал одоо, ирээдүйд, хэзээ ч тулгарч болно. Тиймээс хямралыг даван гарах маркетингийг хэрхэн хийх тухай маш сайн ойлголттой боллоо. Мөн фэйсбүүкээр хэрхэн маркетинг хийх тухай мэдээлэл авсан. Цаашдаа энэ талаар голлон ажиллах бодолтой байна. Хичээл зааж байгаа багш нар илтгэх чадвар тун сайн юм.
“Бизнес нэгдэлтэй залуус” ТББ О.Мандухай
“Анх удаагаа энэ сургалтад суулаа. Надад маркетингийн талаар ямар ч ойлголт байгаагүй. Харин энэхүү сургалтад сууснаар маш олон мэдлэг, мэдээллийг авч чадлаа. Хичээл заасан багш нар ур чадварын хувьд маш сайн. Дараа дараагийнх нь сургалтад суух гэж зорих болно. Миний ярих чадвар тийм ч сайн биш. Тиймээс илтгэх ур чадварын хичээл нь их таалагдлаа”
"Jarden" цэцгийн дэлгүүр Б.Мишээл
Найзынхаа хүсэлтийн дагуу энэ сургалтад суусан. Сургалтад сууснаар маш олон мэдлэг мэдээлэлтэй болж чадлаа. Баярлалаа.
“Ган Шанд” ХХК Э.Мөнх-Очир
“Хямралын үеийн маркетинг" гэсэн сэдэв нь ихтаалагдлаа. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед компаниудад хэрэгжүүлэх шаардлагатай байгаа алхмуудыг товч тодорхой зааж өглаа. Тухайлбал, бүтээгдэхүүний чанартаа анхаарч, хаанаас эхэлж, юунд тулгуурлаж маркетинг хийх ёстой вэ гэдгийг олж мэдлээ.
"Алтан алим" ХХК ерөнхий менежер Ж.Энхбаяр
]Өнөөдрийн явуулсан энэхүү сургалт нь хувь хүн болон албан байгууллага цаашид бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад маш үнэтэй мэдээ мэдээллийг авч чадлаа.
“Хос” худалдааны төвийн менежер Э.Номин-Эрдэнэ
Үр өгөөжтэй сургалтанд суусандаа баяртай байна. Илтгэл тавьсан сэдвүүдийн хүрээнд хангалттай мэдээлэл авч чадлаа. Энэ бүхнийг цаашид ажил мэргэжилдээ тусгах болно.
"Люксвүүд" ХХК менежер Ч.Идэрболд:
Энэхүү сургалт нь маш үр дүнтэй чухал сургалт байна. Сургалт орсон багш нар маш чадварлаг юм байна. Сурч мэдсэн зүйл их байлаа.Дутуу анзаарч байсан мэдээллээ энэхүү сургалтаас олж авлаа. Сургалтыг зохион байгуулсан хамт олонд баярлалаа.
"Астра" ХХК Б.Борхүү
Ач холбогдол өндөртэй сургалт байна. Компанийнхаа бусад хүмүүсийг ч гэсэн энэхүү сургалтанд хамруулахыг бодно.
"Тод капитал"Б.Одончимэг
Сургалт маш их таалагдлаа.Цаг үеэ олсон ач холбогдол өндөртэй сургалт байна. сургалтыг дагалдаж байгаа давхар давхар боломжууд ч гэсэн их таалагдаж байна.Маркетеруудаа энэхүү сургалтанд суухыг уриалж байна.
"Энэмог" ХХК Л.Батдорж
Миний хувьд маркетингийн чиглэлээр гурав дахь жилдээ ажиллаж байна. Тус сургалтаас мэдэж авах зүйлс их байлаа. Сошиал маркетингийн тухай сургалт маш сонирхолтой байсан. Зорилтот хэрэглэгчдээ олох нь бидний хувьд асуудал байсан бол энэ тухай мэдээлийг олж авсандаа баяртай байна.
Энэхүү сургалт нь цаашид тогтмол зохион байгуулагдахаар болсныг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм. Учир нь энэ талын мэдлэг, мэдээлэл нь бизнес эрхлэгч болон албан байгууллага, компаниудад маш хэрэгцээтэй болох нь оролцогчдын хандлага, эрэлтээс харагдаж байлаа.
“Бага зардлаар оновчтой маркетинг хийх гарц” сэдэвтэй маркетингийн цогц сургалт нь бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй.
СУРГАЛТЫН ӨГӨӨЖ:
Сургалт болох газар: СБД, 10-р хороо, MНBC кабелийн телевизийн байр, Live Conference Center
Холбогдох утас: 9519-9080, 9500-0188
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 1 )
Okye