Үзэсгэлэнт шунх цэцэгтэй “Улаагчны хар нуур”

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 27

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80км, аймгийн төвөөс 110км оршдог Улаагчны хар нуурын үзэсгэлэнт тогтоцын талаар танилцуулъя.

Энэхүү нуур нь хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй, Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг.


Нуурын гүн нь 48 м, уртаашаа 30орчим км ,өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур. Уг нууранд Омуль,Фельд гэсэн хоёр төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд дтд-2600 м өргөгдсөн Их бага хоёр авгаш аралтай байдаг байна.

Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг бөгөөд нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь маш үзэсгэлэнтэй харагддаг ажээ.

Улаагчны хар нуурыг байгалийн цогцолборт газарт багтаадаг билээ. 

О.Анир

Гэрэл зургийг: С.Батзаяа


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.177) 2017 оны 01 сарын 27

Эээ чааваас ийм гоё газрын талаар бичихдээ өөр зураг оруулж болсонгүй юу, ёстой янзын сайхан юун далайн эрэг, наран шарлага...

0  |  0
Top