Кирилл бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилсан журамласан толь бичгийг дахин гаргах болсон талаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллэв. Хэлний Бодлогын үндэсний зөвлөлд тус тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, Монгол хэлний зөв бичих дүрмэнд нийцүүлэн журамлах толь бичгийг шинээр гаргах ажлыг даалгасан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Ажлын гол зорилго нь кирил бичгийг зөв бичих дүрмийн талаар олон нийтийг нэг ойлголт, үзэл бодолтой болгоход чиглэж байна” гэжээ.
Журамласан толь бичгийг Хэлний зөвлөл болон бусад эрдэмтэн судлаачид хамтран зургаан сарын турш ажиллаж, нийтийн хүртээл болгох аж. Шинэ толь бичиг гартал Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны журамласан толийг дагаж мөрдөх юм байна. Одоо мөрдөж буй журамласан 700 үгэнд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын тольноос зөрүүтэй бичигддэг 48 үг болон тус тольд байдаггүй 22 үг багтдаг ажээ. Харин шинэчилсэн толь бичигт эдгээр үгийг нэгтгэн эцсийн байдлаар шийдвэрлэх гэнэ.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 10 )
bolidoo mongol bichgee medehgui bain bain uurchluud 6 nastanguud naadhiig chini yaj oilgoh yum
Anh zohiogdson heveer ni mordoh ni zuitei. Oorchlohgui bol bolohgui bgaa yum bhgui shde. Oroldoh yumaaraa oroldoochee. Hunii hiitsen yumiig seglej hayh geed baih yum.
Хийх ажилгүй юмнууд
Ц.Дамдинсүрэнгийн зөв бичгийн толийг оролдож өөрчлөхгүй бариитлах нь зөв
2 r ANGIIN XVVXEDDEE TSEEJ BICHIG XIILGESEN GETEL MINUI MEDDEGEES OOR L BAIX SNIG BN BI ESVEL OILGOXGVI BNA BOON ALDAA L BSAN SNVV BELEN TEKSTEES BICHVVLSEN UUM UG NI
Монгол хэлнийхэн хийх юмаа олж ядах юмаа.
Зөв бичгийн дүрэм 1981 оноос хойш нэг ч удаа өөрчлөгдөөгүй, буруу бичдэг хүмүүс л олширсон.
Yo bgaagaarni bailgaachee.odoo bgaagaa zuv hereglej chadaagvi bhad..
өө боль боль. завхруулж дууслаа