Олон Улсын Стандартын Академи нь олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх сонирхол бүхий төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтан, ахлах менежер, менежер, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зориулсан стандартын шаардлага, хэрэгжүүлэх талаар ойлголт, мэдлэг олгох, дотоод аудитор бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор танхимын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.
Тэгвэл энэ удаа олон улсын ISO 21101:2014 адал явдалт аялал жуучлал, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо сургалтыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтыг ОХУ-ын EEG /Евро Ази Эксперт/ группын захирал, сургагч багш Махмуд Албеков удирдаж явуулна.
Иймд олон улсын модулиар зохион байгуулагдах ISO 21101 стандартын сургалтанд ажиллагсдаа хамруулж, үйл ажиллагаандаа шинэ стандартыг нэвтрүүлэх шилдэг, санаачлагтай байгууллагын нэг болохыг уриалж байна.
Сургалт: 2017 оны 02-р сарын 1-3 ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 0 )