Германы Сангийн сайд ХҮҮХДҮҮДДЭЭ өдөр бүр НОМ УНШИЖ ӨГДӨГ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 12

Германы “Уншиж өгөх өдөр” үндэсний аянаас Хүүхэд бүрт дор хаяж 15 хором ном уншиж өгөх хэрэгтэй, үүнийг тухайн хүүхдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болгох нь чухал! хэмээн уриалжээ.

Ихэнх герман аав ээж, өвөө эмээ хүүхдүүддээ ном уншиж өгдөг, тэр нь бүр уламжлал болсон байдаг аж.

Хүүхдээ долоо хоногт заавал нэгээс хоёр спортын дугуйланд хичээллүүлдэг. Цэцэрлэгийн багш нь байнга ном уншиж өгнө. Ийм байхад л хүүхдүүдээ системтэй номтой нөхөрлүүлэх, биеийг нь чийрэгжүүлэх шинэ, шинэ арга хэмжээ уйгагүй хэрэгжүүлэх боломжтой гэнэ. Энэ удаагийн уриалга нь эгэл жирийн ард руугаа хандсан нь илт байлаа.

Ирээдүйд Герман орноо авч явах иргэдээ бага балчир хэдэн сартайгаас нь анхаарч хүмүүжүүлж буй тэдний бодлого тун нарийн юм.

2016 оны “Уншиж өгөх өдөр” аянд бүх хот, тэр тусмаа цэцэрлэг сургуулиуд оролцож хамгийн сайн уншиж өгдөг ХОТ-ыг шалгаруулжээ. Түүнээс гадна 130 мянга гаруй сайн дурынхан орон даяар ном уншиж өгсний 1000 гаруй нь герман даяар алдартай одод байлаа.

Дээрх фото зургаас та бүхэн Германы Сангийн сайдын албыг 2009 оноос хойш хашиж буй, дөрвөн хүүхдийн аав Dr.Вольфганг Шоёбле нэгэн цэцэрлэгт ном уншиж өгч буй дүр төрхийг харж байна...

Манайхан ч мөн хүүхдүүддээ багаас нь ном сайн уншиж өгөх, номд дуртай болгох талаар дор бүрнээ бодоцгоох л хэрэгтэй юм.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
n(202.55.180.2) 2017 оны 02 сарын 13

manaih udur bur sogtuu irdeg

0  |  0
Мягмар(103.212.116.213) 2017 оны 02 сарын 12

Энэ чинь манайд л хэрэгжүүлмээр санаа байна шүү дээ. Одоохон өөрийн хүрээндээ ажил болгоноо

0  |  0
Top