Хямд төлбөртэй хувийн сургууль моодонд оржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 15

“Хөгжиж буй” тодотголтой орнуудад сургууль завсардсан 250 сая гаруй хүүхэд бий гэсэн судалгаа байдаг юм байна. Эдгээр хүүхдийн ихэнх нь төрийн буруугаас буюу сургуулийн хүрэлцээгүй байдлаас болж дунд боловсролд хамрагдаж чаддаггүй. Африкийн долоон улсад хийсэн судалгаагаар, дунд сургуульд хамрагдсан хүүхдүүдийн дөрөвний нэг нь л хангалттай боловсрол авч чаддаг болохыг тогтоож байжээ. Тэгвэл энэ сул орон зайд маш хямд төлбөртэй хувийн сургууль амжилттай өргөжин хөгжиж байгаа таатай мэдээллийг хуваалцаж байна.    

“Bridge International Academies” нэртэй сургуулийн анхны салбар 2009 онд нээгдэж байсан бол түүнээс хойших долоон жилийн хугацаанд Кени, Уганда, Либери, Нигери, Энэтхэг зэрэг оронд 520 салбар сургуультай болтлоо өргөжжээ. Эдгээр сургууль хүүхдүүдэд боловсрол олгосныхоо төлөө эцэг эхчүүдээс маш бага төлбөр авна. Харин төрөөс ачааг нь үүрэлцсэнийхээ төлөө урсгал зардлаа гаргуулдаг байна. Үүнийхээ хариуд боловсролын стандартыг мөрдөхөөс гадна техник технологийн дэвшлийг ашигласан давуу талуудыг ч бий болгож чаджээ. Ийм сургуулийн гол онцлог нь техник технологийн дэвшлийг ашиглан хамгийн алслагдсан суурин газруудад сургалт явуулах орчинг хамгийн хямд төсөр аргаар бий болгодогт оршино. Анги танхим мэдрэгч дэлгэцтэй, тусгай планшетаар тоноглогдсон байх бөгөөд хичээлийг зайнаас хянадаг. Гэхдээ цэвэр зайн сургалтаас ялгаатай нь, сурагчдад найдаад хаяхгүй, анги болгонд багш байж, хүүхдүүдийн хичээлийг хянаж хийлгэдэг байна. Хамгийн баг зардлаар олон хүүхдэд боловсрол олгох боломжийг бүрдүүлсэн энэ төслийг Билл Гейтс, Марк Цукерберг зэрэг технологийн салбарын суутнууд санхүүжүүлдэг аж.      

 Төсөл хэрэгжсэн хэвээрээ ч суралцагчдын тоо оргил үеэсээ багассан нь гол зах зээл болох Кени, Угандад асуудал тулгарснаас үүдэлтэй гэнэ. Дээрх хоёр улсад үйл ажиллагаа явуулдаг багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага “Bridge International Academies”-ийг “Мэргэжлийн лицензгүй багш нарыг ажиллуулдаг” хэмээн эсэргүүцдэг юм байна. Үүнтэй холбогдуулан Уганда улсын төр 63 сургуулийг хаах шийдвэр гаргажээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөр (202.9.43.251) 2017 оны 02 сарын 16

Аль ч сургууль байж болно. Ганцхан багш бага сургууль ажиллуувж болно. Ганцхан 4-р ангид нь шалгалт аваад хүүхдийг 5-р анг д орох мэдлэг өгч чадажуу гэдгийг нь зөв бодитойгоор шалгачих хэрэгтэй. Гэрээр нь сургасан байж ч болно. Энэ бол агуулга шүү, монголд мргэжлийн хяналтын алба гэж айхавтар мангас байна шүү дээ , тэд байхан үл гүйцэлдэх стандарт яриад л авилга нэхчих нь .

0  |  0
Азийн БАР гэсэн үү ,(202.21.96.14) 2017 оны 02 сарын 15

Манай Монголчууд яагаад заавал *хөгжиж буй*г заавал Африкыг дууриадаг юм бэ,Барууны тэжээвэр гар хөлөө ,,,,тас цавччихиймсан

0  |  0
Top