Г.Билгүүдэй Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 21

 ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар доктор Г.Билгүүдэй сонгогдсон байна. Г.Билгүүдэй нь нэрт эрдэмтэн, Гаадамба гуайн хүү юм. Хүрээлэнгүүдийн захирлыг сонгон шалгаруулалтаар шинээр томилж буй бөгөөд тэрээр хамт олноосоо хамгийн олон санал авсан тул уг албан тушаалд сонгогдох эрхтэй болсон байна.

Г.Билгүүдэй нь Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1986 онд Орос хэлний багшийн дээд сургуулийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн.  Тэрээр тус хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, нэрт эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгчээр ажиллаж байжээ.

Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top