Нэгэн залуу багш тооны хүрд цээжлүүлэх сонирхолтой арга олжээ

2017 оны 02 сарын 23

Монголын нэгэн залуу багш тооны хүрд цээжлүүлэх сонирхолтой арга олжээ. Тэрбээр хөгжмийн аянд сурагчидтайгаа бүжиглэж, хүрдээ дуу хэлбэрээр дуулан цээжлүүлж байна. 

Багш хүн мэдлэг, чадвартай байхын зэрэгцээ сурагчдаа маш сайн ойлгож, хайрладаг, хичээлээ бүтээлчээр мэдлэг олгосон, сонирхолтой арга замаар зааж сургах чадвартай байх хэрэгтэй юм.

Ирээдүйн эх орноо авч явах бяцхан иргэдийнхээ боловсролын суурийг тавихын тулд чин сэтгэлээ зориулдаг багш нартаа талархъя.


БАГШ /найраглал/ Ш. Сүрэнжав 


Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм. 
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.

Чийгтэй даавуугаар зүлгэсэн

Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг 
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг 
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой

 
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж 
Өнгийн олон амьтад 
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд 
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би

 
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин барьвал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэн дайсанд шүүгч
Хийдийн лам нарт аянга
Нийтийн соёлд уянга

 "Цэнд комиссар", "Хөхөө"-д тоглоод

Цэцэглэж явсан нас тэднийх
"Хүмүүн төрөлхтөн", "Задгай цагааны" аянд
Хөл нийлсэн бүжиг тэднийх


Хуучин бүдүүлгийг хална гээд
Зүтгэж явсан үе, тэднийх
Хувьсгалт соёлыг дэлгэрүүлнэ гээд
Шамдаж явсан цаг, тэднийх
Эгшигт хайрцгийн пянзан дээр 
Ичинхорлоог дуулуулж байсан юм
Цэрэн хүүхний намтар туужийг
Цэндийн хүүтэй бичилцэж явсан юм.
Агаар буданг нэвтлэн гийгүүлсэн
Багшийн сургуулийг дуудуулж явсан юм
Арван жилийн нэгдүгээр сургуульд
Сурагч Ганбатыг элсүүлж байсан юм


Дайны жил их сургуулийн
Анхны довжоог ивэлцэж явсан юм
Даяарт алдартай шилэн оройд нь
Алтан нарыг залалцаж явсан юм

Ахмад үеийн багш нарт
Очоогүй газар гэж үгүй
Тэнгэр баганадсан Алтайн
Хавцал бүхэн танина
Тэлмэн цэнхэр Хөвсгөлийн
Долгион бүхэн танина
Галбын шаргал манхнууд
Гандирасын зэрэглээндээ тольдоно
Атас Чингисийн нуруу
Аргамаг хулантайгаа тосно
Бор Цонжийн говийн
Болжмор царцаа шаргина
Боргио мөнгөн Орхоны
Босоо хүрхрээ шаагина
Халхын таван өндөр
Харуулдан байж саравчилна
Хан Хэнтийн оргил
Гялбалзан байж өндөлзөнө
Буйрын цэнхэр долгио
Бодол дунд долгилно
Хайрын мянган үгсийг 
Хайлан байж торолзоно
Ахмад үеийн багш нарт 
Очоогүй газар гэж үгүй


Ахмад үеийн багш нарт 
Ороогүй айл гэж үгүй
Хөгшин хөвөө ялгаагүй
Бичиг үсэгт сургаж
Хөдөөгийн уул талаар 
Билгийн номыг дэлгэж
Ангайлгаж барьсан хайч шиг
"А" үсгийг сарайлгахад нь 
Ацаг шүдий нь зөвтгөж 
Арга номд нь оруулсан
Бээрч гүйцсэн гар шиг
"Б" үсгийг муруйлгахад нь
Бэх үзгий нь засаж
Билиг оюун заасан
Өгүүлбэр зүйгээс
Үндэсний соёлд дэвшүүлж
Үржүүлэхийн хүрднээс
Үнэмлэхүй тоололд хүргэж
Түмэн бодис, хувилахуйн ухаан
Түүх, газар зүй, амьтан судлал
Заагаагүй юм гэж багшид үгүй
Заалгаагүй сурагч гэж хаана ч үгүй


Балчир оюуныг нээгдүүлж
Нүд оруулсан шидтэн
Бартаат замыг танилуж
Гэгээ харвуулсан ачтан
Холын далайд зорьсон
Горхи бүхний эх билээ
Хорюоод ургах цэцэгсийн
Гойд үржилт хөрс нь билээ
Бөмбөрцөг дэлхий арвин ч
Бидний оюунд багтсан
Сургуулийн гэгээн цонхоор
Бүхий л ертөнцийг харсан
Зүс үзээгүй найзтайгаа
Энд бид танилцсан
Зүрх сэтгэлээ нээлцэж
Эрдмийн тэнгист сэлсэн
Дүнгийн дэвтрээ нээхэд
Ангийн багш минь санагдана
Дүүрэн ярайсан тооноос
Сургуулийн жил минь ургана


Шинэ үеийн багш нарт
Шимтэхгүй эрдэм гэж байхгүй
Шинэ үеийн багш нарт
Шамдахгүй цаг гэж байхгүй
Орчин үеийн мэдлэгээр
Оюунаа ямагт тордоно
Одонд хүрсэн хөгжлөөс
Ой ухаанаа тольдоно
Антарктид зорчих хайгуулчийг
Энэ л багш нар тодруулсан
Атом цөмийн шинжээчийг
Энэ л багш нар төрүүлсэн
Сансрын баатар нисэгчид
Анхны номыг нь заасан
Сар нартай дэлхийгээ
Газраас эхэлж тольдуулсан
Шинэ үеийн багш нарт
Судлаагүй ухаан гэж үгүй
Эрдэнэтийн зэс, Хөтөлийн цемент
Эрчим хүчний ундраа эднийх
Фосфоритын орд, цагаан тугалга
Болрын уурхайн нөөц эднийх
Бугантын алт, Дугантын хад
Бор Өндрийн жонш эднийх
Булгын аж ахуй, заарт харх
Бутны хармагийн дарс эднийх
Эдийн засаг, бараа судлал
Инженерийн ухаан, барилгын зураг
Инжинашийн роман, Нацагдоржийн найраг
Эх хэлний судалгаа эднийх
Орчин цагийн мэдлэг бүхний
Оньсон хүрдийг эд эзэмшсэн юм.
Одны шинжээч, туйлын судлаач
Оюуны мэргэдийг эд төрүүлсэн юм.


Төгсөлт бүхний ширээн дээрээс
"Арав дахь хаврыг" дуулуулж байгаа юм
Төгөлдөр номын хуудсан дундаас
Алдрын одыг гялбуулж байгаа юм
Жил бүрийн ногоо адил
Хавар болгон залуусыг тодруулна.
Намар бүрийн ургац адил 
Билгийн тариа эднээс ургуулна
Өргөн Сэлэнгийн хөвөөгөөр
Холыг зорьсон залуус
Өртөө замыг дайран
Галт тэргээр довтлохдоо
Багш, сургууль хоёроо
Дурсан дурсан дуулна.
Байгаль мөрний долгион дээр
Сэтгэл юугаа сийлнэ
Эрдмийн олон шавь нар нь
Эрдэнэсийг бүтээх үйлчин юм.


Ардын олон багш нар минь
Авьяасыг тордох тариаланч юм
Гэрэлт эрдмийн тэнгэр
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч
Багш гэж дуудахад
Ардын үрсийн оюунд 
Түмэн цэцэгс дэлгэрнэ.
Багш гэж нэрлэхэд
Алаг зүрхний гүнд
Төгөлдөр баяр оргилно

Түмэн багшийн 
Буман шавь нар
Түүхт орныхоо
Булан бүрд шамдана.
Түмэн багшийн
Буман шавь нар 
Түргэлэх хөгжлийн 
булаг бүхнийг тэтгэнэ.
Уран гартай инженер
Дуран хараатай эрдэмтэн
Үхлийг буцаадаг эмч
Үзлийг хамгаалдаг элч
Мэргэжилтэн бүхнийг та төрүүлсэн
Мэдлэгийн уурхайг та нээсэн
Жор найруулагчаас
Зохиолчийг хүртэл
Та төрүүлсэн
Жолоочоос
Жолоодогчийг хүртэл
Та төрүүлсэн
Хувьсгалт шинэ соёлын
Гэгээн нарны цацраг
Хувьтай өнөөдрийн үрсийн
Гэрэлт оюуны тайлбар
Багш та
Алган дээр 
Од тавьдаг шидтэн
Багш та
Амьдралд оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг
Далайд үзээд 
Байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж
Даяныг тэтгээд
Хариу нэхдэггүй өглөгч юм та.

 

Д.Тамир

Сэтгэгдэл ( 54 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Солонго(150.129.143.7) 2025 оны 03 сарын 13

Мөнх-Өлзий багш миний багш шүү.4-2анги

1  |  0
Ээж(202.9.41.80) 2025 оны 03 сарын 13

Хийх бүтээх сэтгэлтэй хүнд арга байнга олдддог. Багшид амжилт хүсьe

2  |  0
Багш(103.26.195.224) 2025 оны 03 сарын 13

Ямар мундаг багш вэ Багш бүр энэ багш шиг сэтгэлгээний арга барилын өөрчлөлт хийвэл хүүхэд бүхэн сургууль цэцэрлэгтээ ямар их дуртай явдаг болох бол доо Би өөрөө багш хүн өөртөө дүгнэлт хиймээр санагдаж байна

3  |  1
Amartsetseg(66.181.160.7) 2025 оны 03 сарын 13

Setgeltei, mundag bagsh yumaa. Amjilt

2  |  0
Amartsetseg(66.181.160.7) 2025 оны 03 сарын 13

Setgeltei, mundag bagsh yumaa. Amjilt

1  |  0
Намуун(103.229.123.147) 2025 оны 03 сарын 13

Мундаг багш байна аа

1  |  0
beka(122.201.21.178) 2025 оны 03 сарын 13

wow

2  |  0
Гэрэл(27.123.214.92) 2025 оны 03 сарын 13

Мундаг багшид амжилт хүсье

1  |  0
uba(202.179.31.42) 2025 оны 03 сарын 13

amjilt husey

1  |  0
max(202.70.46.216) 2025 оны 03 сарын 13

mundag bagsh yumaa

1  |  0
Ganchimeg(139.5.216.103) 2025 оны 03 сарын 13

Yamar mundag yum be zuv shu yaj yamar argaar zaah ve gedeg ni setgel gargaj bgaagiin shinj amjilt husie

1  |  0
Наранбаатар (103.57.94.135) 2025 оны 03 сарын 13

Онц...

1  |  0
Монгол(202.70.46.217) 2025 оны 03 сарын 13

Монх-Олзий багшид илуу их амжилт хусье. Мундаг залуу. Харин хунд урам огохийн оронд сорог сэтэгдэл бичиж байгаа хумууст амжилтийг хусэхийн ялдамд та хичнээн хичээгээд энэ хун шиг явж чадахгуйг чинь давхар сануулчихья

2  |  0
Mgl(202.70.46.228) 2025 оны 03 сарын 13

Yun huurhun yum be mundag

1  |  0
Enkhgerel(202.70.46.226) 2025 оны 03 сарын 13

Ysn hoorhon ym be amjilt bagsha

1  |  0
Бямбажав(202.9.42.26) 2025 оны 03 сарын 13

Мөнх өлзий багшдаа амжилт хүсье. Шинэ монгол сургуулийн багш.

1  |  0
Хөх тэнгэр(66.181.181.242) 2025 оны 03 сарын 13

Маш зөв сонирхолтой арга байна.ямар ч стрессгүйгээр хүрдээ цээжилж хөдөлгөөний дутагдлаас ч ангижрах нь бн шд

2  |  0
Zochin(202.179.23.243) 2025 оны 03 сарын 13

Mash sain baina .ingej hudulguun hiisneeree hunii tarhin dahi tsusan hangamj saijirch yumiig togtooh ni hurdan baidag gsn.

2  |  0
here(202.70.46.226) 2025 оны 03 сарын 13

Y

1  |  1
zochin(202.179.31.26) 2025 оны 03 сарын 13

uneheer uhaantai

1  |  0
Энхээ эмээ(202.70.46.219) 2025 оны 03 сарын 13

Орчин уед хуухдийн ходолгоон маш их хязгаарлагдсан. Уунээс болоод булчин шормос нь хогжиж чадахгуй байгаа Нэг удаа ч гэсэн ходлоод аваг л дээ Тэгээд ч тоглоом дунд сурсан юм аиархан тогтдог Магадгуй баруун зуун 2 тархи зэрг оролцдог болоод тэгдэг байх Дэмжиж байна

1  |  0
Zochin(202.179.2.170) 2025 оны 03 сарын 13

Zaaval sorog taliig ni olood yum helehiin ene humuus, shireenii ard suugaad tseejil geed albadahiin orond huuhduuded sonirholtoi helbereer bolson l bna

1  |  0
enerel anhbayr(103.229.120.169) 2025 оны 03 сарын 13

Bi hamgiin tenegbolovch nadaas uhaantai bagsh baidag ym baina @};-

1  |  0
Болд(107.77.76.93) 2025 оны 03 сарын 13

Good

1  |  0
kh(202.9.43.72) 2025 оны 03 сарын 13

24iin tooni bagsh olon jil bagshilsan sain geed magtdag.getel muuhai aash shudraga bish doromj yge ih hergeldeg gej sonsood muhai sanagdsan.

1  |  0
kh(202.9.43.72) 2025 оны 03 сарын 13

Yahav mundag sanaachilgatai bn.hugjiltei argaar zalhaahgyi tseejilyylj chadaj baival bolodoo.

1  |  0
Зззз(188.60.231.227) 2025 оны 03 сарын 13

Тоо бодсон ч бүжиглэж байдаг Шоудаж бүжиглэхийг жинхэнэ утгаар нь зааж байна аа Ирээдүйн шоучид амар амар

1  |  1
Zovhin (133.51.68.133) 2025 оны 03 сарын 13

Zuv sanaag zuv gazar ni huulbarlaj angli helnii durmiin bus ugiig ingej zaasan hicheel netees uzej baisan togtots ih hurdan erguulen sanahad ih amarhan baisan shuu amjilt zaluu hun I hiih hiine

1  |  0
сэвжид(79.41.193.180) 2025 оны 03 сарын 13

Ёстой мундаг багш байна.

1  |  0
Багш(150.129.143.154) 2025 оны 03 сарын 13

Аливаа зүйл эмх цэгц байх ёстой. Үргэлж ингэж суралцахгүй гэдгийг анхаар. Хүүхдийн сэтгэхүйн олон үйл бий. Судлах шаардлагатай багш бна даа

1  |  0
zz(202.131.249.202) 2025 оны 03 сарын 13

galzyygiin emneleg sanaand orchixloo.

1  |  0
zochin(103.229.123.155) 2025 оны 03 сарын 13

Болж байна.

1  |  0
аав(27.123.214.123) 2025 оны 03 сарын 13

Тун зөв санаа байна , жинхэнэ хөдөлгөөнтэй дуу чимээтэй насанд нь тааруулж . ингэснээр чихэнд нь хоногшиж маш хурдан цээжилнэ гэж бодож байна .

2  |  0
Ийм дуу бас байдаг д(202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

Нэг гэж юу вэ? ... Хоёр гэж юу вэ?... Гурав гэж юу вэ? ... Арав гэж юу вэ? Ачааны машин 10 дугуйтай ...

2  |  0
Zochin(86.16.255.77) 2025 оны 03 сарын 13

Goyo sanaa baina shuu, taalagdsan

2  |  0
Зочин(103.212.117.161) 2025 оны 03 сарын 13

Багшийн тухай шулэг тавьсанд баярлалаа.

2  |  0
мундаг(45.117.34.33) 2025 оны 03 сарын 13

>:D<

2  |  0
Baadai(66.181.164.229) 2025 оны 03 сарын 13

Huurhun uym be

2  |  0
Close menu