"Охин хүүхдийн даахийг хөхөөн дуунаар 2, 4, 6 насанд, бүстэй хүүхдийн даахийг бугын дуунаар 3, 5, 7 насанд нь үргээ” гэсэн ёс манайд байдаг аж.
-Гол төлөв зуны дунд сарын шиний найманд охины, намрын дунд сарын шинийн 15-нд /Даваа, Баасан гараг таарвал бүр сайн/ хүүгийн даахийг үргээнэ.
-Ёслол эхлэхийн өмнө хотон дээр болон зэлэн дээр сан тавьж хангай дэлхийдээ цай сүүний дээжээр цацал өргөөд ахан дүүс, айл хотлоор цугларч гүйцмэгц ёслолоо эхэлнэ.
-Энэ ёслолд хүүгийн /охины/ авга, нагац нар заавал байх учиртай. Мөн даахь үргээлэгчийн ивээл жилтнийг урьдаг ёстой.
-Найр ёслолыг бага үдээс өмнө эхэлж, ивээл жилтнээр хүүгийн /охины/ үсэнд модон хутга хүргэн домноод дараа нь хадаг уясан хайчаар хүү бол баруун, охин бол зүүн шанаанаас туг үс авна. Ийнхүү нар зөв тойрон хүн бүр хэсэг үс хайчлан “урт насалж удаан жаргаарай, аав ээждээ ачтай, ахан дүүсдээ тустай, төрдөө үнэнч, түмэндээ хүндтэй сайн хүн болоорой” хэмээн бэлгэ дэмбэрэлийн үг хэлж, бэлэг сэлт өгнө. Ийнхүү ёслол найрын идээ зоог барьж ирсэн хүүхэд бүхэнд найрын хувь хүртээнэ.
Цээрлэх нэгэн зүйл: Үс гэзэгний сэвээ хамаагүй хаяхыг онцгой цээрлэдэг. “Буянд цөв суулгаж, муу ёр дуудна” гэж үздэг нь бас учиртай. Хээр гадаа хаясан сэвээр шаазгай мэт үүр барьдаг шувуу үүр бархидаа хэрэглэх учир зовлонд унагана хэмээн цээрлэдэг байна.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Насыг хий настай нь тооцхуу
5-n nast hii nastgaa 6 ohin huuhdg hezee awahd sn be
hii nasiig ni oruulj tooldiimuu yaaj tooldiin
хоёр настайд нь даахь үргээдэггүй биш бил үү,3,5 4,6 гэдэг шиг л санагдах юм,даахь үргээх гэдэг нь хүүхдийн зулай битүүрч гүйцсэн хойно лболдог шд,хоёр нас гэдэг чинь төрөөд нэг ойндоо хүрсэн байхыг л хэлдэг биз дээ,зулай гүйцэд битүүрч ус,чулуу гэдэг үгсийг цэвэр хэлж чадах болсоны нь дараа гэдэг биз дээ
hvvhdiin vsiig beleg dembreltei odriig songon avdag uchir ni nasan turshiin jargal zovlong ni zaaj zov saihan ervvl enh bayn tansag sain ehner nohortei yvahiin erool bagtdag gedeg saihan medeelel bna bayrlalaa