1. Хамт байхад таатай эмэгтэйгээс бид хэзээ ч хагацан оддоггүй. Тэр бүү хэл хамт байхад нэгэн цагт таатай байсан эмэгтэйгээс ч тийм амар яваад өгдөггүй.
2. Эмэгтэй хүний тухай бид хүсдгээсээ хоёр дахин бага мэднэ. Гэхдээ Та нарын төсөөлдгөөс хоёр дахин их мэддэг.
3. Бидний ихэнхи нь юм угааж чадна. Бас хувцсаа индүүдэж, тоос арчиж, сайн муу ч гэсэн хоол хийж дөнгөнө. Тийм болохоор гэрийн ажил хийж чаддаггүй учраас муухай ааш, үл хүндлэх байдлыг хүлцэнэ гэж бодоод хэрэггүй.
4. Хүчтэй эмэгтэйгээс бид айдаггүй ээ. Сул дорой эрчүүдийг ч, хүчтэй эмэгтэйчүүдийг ч бид таалдаггүй. Энэ хоёр төрлийн хүн хоёулаа өрөөсгөл учраас хамтдаа байх нь олонтаа. Хүчтэй эмэгтэй, сул эрээс бүрдсэн хос элбэг болжээ.
5. Эр хүн идэвхи, санаачлага тааруу байгаа бол тэр Танд сайн биш байж болох юм. Бид нөхцөл байдлаас хамааран сагсуурч хөөрцгөлж ч, унтаа мэт байж ч чадна.
6. Найз залуу чинь дэлхий гаригийн хувь заяа, оршихуйн тухай нуршаад эхэлсэн бол эр бэлгийн эрүүл мэнд нь гайгүй болов уу хэмээн санаагаа чилээхэд илүүдэхгүй шүү.
7. Үйлчлэгч рүү хашгичин орилдог эмэгтэйг бид хүндэлж үл чадна. Харин ч гутарч, жигшдэг.
8. Бид хааяа ч гэсэн юу хийж байгаагаа ухамсарладаг юм шүү.
9. Бид Та нарынхаа хүслийг үг дуугүй биелүүлэх гэж зүтгэж чадна. Харин чингэхдээ амин хувиа хичээх араншин чинь хэр хол явах бол хэмээн дотроо сонждог. Үр дүнгээс нь хамаарч зохих арга хэмжээг бас авдаг.
10. Дэлхийд гурав орчим тэрбум эмэгтэй бий. Сайхан эмэгтэйчүүдийн тоо ухаантай, амжилт ололттой эрэгтэйчүүдийнхээс хол давна. Энэ тухай бодол эрчүүд биднээс ихийг шаардаж, багыг өгөх цагт ой тоонд орж ирдэг.
11. Эмэгтэй хүн мяраалаг байх нь сул тал гэж бүх эрчүүд үздэг гэвэл худал. Нас явах тусам энэ тухай бодох нь улам л цөөрдөг.
12. Бид ойр дөхөм эмэгтэйчүүдэд дуртай. Гэхдээ ганцхан надад л дөхөм бол шүү дээ. Ийм нэг зөрчил үгүйсгэлтэй зүйл байдаг юм.
13. Аль нэгэн эмэгтэйг хоолоор дайлах, инээмсгэлэн наадах, хөнгөн сээтгэнэх нь тийм сүртэй зүйл биш. Бид Та нарын адил эсрэг хүйстнээ анзаарч, сонждог.
14. Бид эмэгтэйчүүдийн нэгэн адил хааяа хүсээгүй үедээ Та нартай секс хийдэг. Та нар зөвхөн хүссэн үедээ л дэр нийлүүлэх гэх юм бол бид ч тэгж чадна.
15. Бид сохор биш тул Та нарынхаа үстэй хөл, угийг нь будуулаагүй үс болон бусад жижиг сажиг зүйлийг анзаардаг. Харин жинхнээсээ дурласан үедээ үүнийг харах сөхөөгүй байдаг.
Орчуулсан: Баак
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Яг ш.аа.лаа Нэмээд хэлэхэд андуураад байгаарай хүүхнүүдээ
битгиий гуцаа