Маш их хэмжээний мэдээллээс хэрэгтэйгээ судалж мэдэхийн тулд ихээхэн цаг хугацаа шаардагддаг. Үгүйдээ л гэхэд бидний ихэнх маань минутанд 200-300 үг уншдаг учраас хэд хэдэн том ном товхимол уншина гэдэг бол тэсвэр тэвчээр цаг хугацаа шаардсан ажил байдаг. Тэгвэл та бүхэнд дараах дөрвөн зөвлөгөөг хүргэж байна.
Чиглүүлэгч ашигла
Чиглүүлэгч ашигласанаар /Бидний гарын хуруу эсвэл үзэг гэх мэт/ бид бүхэн үгэн дээрхи микро үйлдлүүдийг багасгах ба үгэн дээр төвлөрөх чадварыг улам дээшлүүлдэг байна. Түүнчлэн чиглүүлэгчийнхээ хурдыг тогтмол нэмэгдүүлсэнээр бид өөрсдийн нүдийг илүү хурдан уншихад дасгах бөгөөд ингэснээр илүү хурдан уншигч болох болно.
Хуруу эсвэл үзэг ашиглан чиглүүлж уншихад эхний үед тийм их тустай биш юм шиг санагдах болох боловч та үүнийг хэр хэрэгтэй вэ гэдгийг их хурдан хугацаанд ойлгож мэдрэх болноо гэдгийг танд амлах байна.
Эхлэх болон зогсох бүртээ мөрийн 3 дахь үгээс эхлэн уших
Энгийн уншлагаар бол бид үргэлж өгүүлбэрийг эхнээс нь цэг хүртэл уншиж мөр дуусдаг жамтай. Гэхдээ энэ арга: Та өгүүлбэрээ 3 дахь үгнээс эхлээд төгсгөлөөсөө 3 дахь үгэн дээр дуусгахад таны хараа эхний 2 болон сүүлийн 2 үгийг автоматаар уншиж чаддаг аж.
Мөрөнд 10 үг байлаа гэхэд та 6 үг унших бөгөөд ингэснээр 40% цаг хэмнэлт гарна гэсэн үг юм.
Эхний үед энэхүү аргыг хэрэглэхдээ 1-р аргатай хамт хэрэглэх нь хялбар бөгөөд чиглүүлэгчгүйгээр уншиж дадсан нүд маань заавал эхний, эцсийн үгүүдийг автоматаар уншчихаад байдаг.
Энэхүү 1,2 дугаар аргуудыг хамтад нь хэрэглэж эхэлсэнээр 7 хоногийн дотор таны унших хурд хоёр дахин нэмэгдэнэн .
Унших авиаг зогсоох
Та амандаа үглэж уншихаас зайлсхийх хэрэгтэй учир нь уншсан үг бүр тархинд цуурайтаад хэлсэн үгсээр хязгаарлагдах бөгөөд энэ нь унших хурд сааруулдаг. Аль болох харааны уншлагаар унш. Энэ нь НҮДЭЭРЭЭ ҮГИЙГ ХАРАХДАА АВИА ГАРГАХГҮЙ БОЛГОХ явдал юм. Тархинд бяцхан авиа байсан байгаагүй та мэдээллийг боловсруулж чадна гэдгээ мэднэ. Тэгэхээр авиаг салгахнаар сум харвах мэт жинхэнэ хурдаар хурдалж өөрийн хүссэнээр уншиж чадна гэсэн үг.
А.Тэмүүл
Сэтгэгдэл ( 2 )
Unen shuu, yag unen
Unen shuu, yag unen